Жинь Юн:- ”Нэг бүс нэг зам” санаачилга маш чухал ач холбогдолтой
2017-04-21 20:57
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жинь Юн энэ сарын 20-ны өдөр: - Хятадын ”Нэг бүс нэг зам” уриа Хятадын Засгийн газар төдийгүй Дэлхийн банкны хувьд маш чухал ач холбогдолтой юм гэж хэлсэн байна.
Тэрээр мөн тухайн өдөр 2017 оны Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулганы нээлтийн арга хэмжээний хэвлэлийн бага хуралд:
- "Нэг бүс нэг зам" уриа нь Хятад улс дэлхийн хөгжлийн асуудалд анхаарал тавьж байгааг харуулж байна. Хятад улс энэ үйл явдалд хошуучилж байгаа нь урьд өмнө нь байгаагүй юм гэсэн байна.
Жинь Юн: - Дэлхийн банк, Хятадын Засгийн газар, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулалтын банк нягт харилцаатай байж, цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хэлэв.
Жинь Юн тавдугаар сарын аравны үеэр Бээжинд болох "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцох юм байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
