solongonews
Ши Жиньпин Их Британийн Хатан хаан II Элизабетад баярын цахилгаан илгээв
2022-02-07 17:51
Ши Жиньпин Их Британийн Хатан хаан II Элизабетад баярын цахилгаан илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин Хатан хаан II Элизабетад 02-р сарын 06-ны өдөр баярын цахилгаан илгээж, хаан ширээнд суусны 70 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Хатан хаан II Елизавета эртнээс Хятад, Их Британийн найрамдалд санаа тавьж, дэмжиж ирсэн бөгөөд Хятад, Их Британийн харилцааны хөгжлийн гэрч, дэмжигч юм. Энэ жил Хятад, Их Британийн хооронд Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ боломжийг ашиглан хоёр тал найрамдал, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын эв санааны нэгдлийг хамтдаа ахиулж, хоёр улс болон хоёр орны ард түмэн,олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй дэлхийн сорилтуудыг хамтдаа даван туулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, хөгжлийг ахиулахад шинэ хувь нэмэр оруулна" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл