solongonews
Ус нөхөх хүнс
2017-06-28 09:04
Зуны халуун өдөр хөлс их гардаг учир ус нөхөх нь хүмүүсийн анхаарах хэрэгтэй асуудлын нэг юм.

        Хөлсөөр их хэмжээний ус гадагшилдаг бөгөөд зохих хэмжээний натри, кали, кальц зэрэг эрдэс бодис болон бичил витамин, өөхөн хүчил зэрэг хүний биед чухал шаардагдах элементүүд гадагшилдаг. Иймээс зуны улиралд ус нөхөхийн зэрэгцээ шим тэжээл нөхөхийг анхаарах нь зүйтэй.  Ус нөхөх хүнсийг танилцуулъя.

1. Ногооны шөл. Ногооны шөлөөр ус нөхөхийн дээр зохих хэмжээний эрдэс бодис ба витамин нөхдөг.

Хоёр: Цай. Улаан цай, ногоон цай, арвайн цай, сагагийн цай болон саргай, удвал, гавир зэрэг цэцгийн хатаамал , нимбэгний хатаамлыг усанд дэвтээж уувал усыг маш сайн нөхдөг. 

Гурав: Амуу будааны зутан. Цагаан будаа, ногоон буурцаг зэргийг чанаж буцалгасан зутанд витамин B1, кали зэрэг шим тэжээлийн элемент агуулагдах бөгөөд бичил хэмжээний цардуул ба зутангийн ханд агуулагддаг.

Дөрөв: Ус ихээр агуулдаг ногоо жимс. Зарим ногоо жимс нь хүнсний төрлийн “Байгальлаг ундаан” гэж нэрлэгддэг. Жишээлбэл, Өргөст хэмх 95.8 хувь ус агуулдаг бөгөөд витамин C, E агуулагддаг. Тарвас, төвд хаш, амтат хэмх зэрэг жимсний усны агуулагдац нэлээд өндөр, зуны улиралд идэхэд маш тохиромжтой.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл