solongonews
“Сэтгэл зүрхнээс уяатай Гэгээн гол- Хятад улсын хүйтний туйл дахь зуны улирлын ой шугуйн марафон тэмцээн
2017-08-21 18:00
Сэтгэл зүрхнээс уяатай Гэгээн гол- Хятад улсын хүйтний туйл дахь зуны улирлын ой шугуйн 2017 оны марафон тэмцээн болж өндөрлөлөө.

     Сүүлийн өдрүүдэд Хөлөнбуйрын Гэгээн гол хотын захиргаанаас голлон зохион байгуулж, Бээжингийн Лүн Дэн мөс цасны спортын хөгжлийн хязгаарлагдмал компаниас хамтран зохион байгуулсан “Сэтгэл зүрхнээс уяатай Гэгээн гол-Хятад улсын хүйтэн туйл дахь зуны улирлын ой шугуйн 2017 оны марафон тэмцээн Гэгээн гол хотын улсын намгархаг газрын паркад болсон юм. Хятад улсын дотоодын нэрт оролдогчдыг багтаасан таван зуу гаруй Марафон тамирчид болон тухайн газрын спорт сонирхогчид зэрэг мянга гаруй хүмүүс оролцжээ.

     Гэгээн гол нь “Хятад улсын хүйтэн туйл ”-аар нэрийдэгдэж, ой шугуйн бүрхэц нь 91.7 хувьд хүрсэн. Хятад улсын ой шугуйн бүрхцийн нормоор хамгийн өндөр шяний хот болно. Энд 8 дугаар сарын агаарын дулааны дундаж хэм нь 20 градус орчим ба зуны улирлын Марафоны тэмцээнийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар болжээ. Энэ удаагийн тэмцээнийг эзгүй ой шугуйд хийсэн ба тэмцээнд оролцогчид гайхалтай сайхан ой шугуйн өнгө үзэмжийг сонирхон, цэвэр тунгалаг агаарын сайханд өрсөлдсөн байна.

       Эрч хүч, тэсвэр тэвчээр, ухаан зориг шалгасан хурц ширүүн өрсөлдөөний дүнд Шюй Ван 2 цаг 17 минут 45 секундын оноогоор эрэгтэйн бүх замын Марафонд тэргүүлж , мөн энэ оны Хятад улсын дотоодын Марафон тэмцээний хамгийн шинэ амжилтыг тэмдэглэсэн байна.

Хэ Жиньли 2 цаг 34 минут 23 секундын оноогоор эмэгтэйн нийт замын Марафонд тэргүүлж, Лю Хунлян , Жинь Минмин хагас замын Марафоны эрэгтэй, эмэгтэйн баг  тус тус тэргүүлсэн байна .

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл