solongonews
Хятад улс эрүүл мэндийн салбарын туршлагаа хуваалцав
2017-05-23 15:32
Хятад улс эрүүл мэндийн салбарын туршлагаа хуваалцав.

Женевт болж буй Дэлхийн эрүүл мэндийн 70-р ассамблейд оролцож буй Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн багийн ахлагч, Үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн зөвлөлийн дарга Ли Бинь 22-ны мэтгэлцээний үеэр: ДЭМБ олон улс, бүс нутаг, улс орнуудад 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн эрүүл мэндтэй холбоотой зорилтыг хэрэгжүүлж буйг Хятадын засгийн газар дэмжиж байгаа бөгөөд үүргээ идэвхтэй биелүүлэх болно гэлээ.

Тэрээр: Хятадын засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсаар ирсэн бөгөөд эрүүл мэндийн салбарыг нэн түрүүнд хөгжүүлэх стратеги болгож, хамтдаа бүтээн байгуулж, үр ашгаа хамтдаа хуваалцахыг ажлын гол шугам болгон, өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх ажлыг эрүүл мэндийг хөгжүүлэх хөдөлгүүр болгож, эрүүл мэндийн системийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг эрүүл мэндийг хөгжүүлэх ажлын гол тал болгож байна. Асар их хүчин чармайлт гаргасны үр дүнд 1.3 тэрбум хүнд ашигтай эрүүл мэндийн үндсэн баталгааны аюулгүйн сүлжээг бий болгон, эрүүл мэндийн үйлчилгээний шударга, хүртээмжтэй байх чанар, үр ашгийг сайжруулж, Хятадын нөхцөлд тохирсон эрүүл хөгжлийн замыг нээж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэх бат бэх суурь тавьж өгсөн гэлээ.

22-нд Женевт эхэлсэн Дэлхийн эрүүл мэндийн 70-р ассамблей "Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндэд ашигтай систем байгуулъя"" уриан дор зохиогдож байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл