solongonews
Хятад, Япон, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны анхны форум болов
2016-05-01 11:02
Хятад, Япон, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны анхны форум болов

Хятад, Япон, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны анхны форум болон 2016 оны Хятад, Япон, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны форум 29-ний өдөр Бээжинд болж, гурван орны нэрт эрдэмтэн судлаачид, олон нийтийн дипломат харилцааны зүтгэлтэн, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид 300 гаруй хүн форумд оролцон, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын гурван орны хамтын ажиллагааг судалсан байна.

Хятадын гадаад хэргийн сайдын орлогч Жан Е-сүй "Дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй" гэсэн зүйр үгээр гурван орны хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө илүү байж, үнэнч шударгаар хамтран ажиллаж, өрсөлдөөн сорилтыг хамтаар туулахыг форум дээр онцолжээ.

ХОУР нь олон орны хэл, олон ургалч индэр тавцангаараа дамжуулж гурван орны хамтын ажиллагаанд хүч сэлбэхэд бэлэн байна.

Найруулагч: bolor
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл