solongonews
Хятад улс Антарктидын 38 дахь экспедицээ дуусгалаа
2022-04-27 17:24
Хятад улс Антарктидын 38 дахь экспедицээ дуусгалаа

    Байгалийн нөөцийн яамнаас мэдээлснээр Хятадын Антарктидын 38 дахь экспедицийг "Шюелүн" хөлөг болон "Шюелүн 2" хөлөг онгоцууд гүйцэтгэсэн байна.

"Шюелүн" хөлөг 04-р сарын 26-нд Шанхай хотын дотоодын баазын гарамд буцаж ирэв. Энэхүү удаад 33,000 гаруй далайн миль аялсан байна.

    Мэдээгээр Хятадын Антарктидын 38 дахь экспедиц 2021 оны 11-р сарын 05-ны өдөр хөдөлсөн байна. Улмаар 174 хоног үргэлжилж, Антарктид дахь Цагаан хэрэм станц, Жүншань өртөөн дэх материалын хангамж, боловсон хүчний сэлгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэж, станцад суурилсан олон талт болон далайн эрэг орчмын үйл ажиллагааны ажиглалтыг хийж, Өмнөд далайн экосистемийн судалгаа хийв. Мөн хяналт шалгалтын материал нийлүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, олон шинжлэх ухааны судалгааны үр дүнд хүрсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл