Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн музей нь 1983 оны 12-р сарын 05-нд анх албан ёсоор нээгдэж, Хятад улсынхаа хамгийн эртний шинжлэх ухаан технологийн музейн нэг болж байв. Хөххотын Синьхуа зүүн замын хойд талд, Өвөр Монгол музейтэй залгаа байрлах одоогийн шинэ байрандаа 2014 онд нүүж ирсэн байдаг. 460 сая юанийн хөрөнгө оруулалттай баригдсан энэхүү шинэ байр нь нийт 48300 метр квадрат талбайтай, хүүхдийн тоглоомын талбай, эрэл хайгуул, шинийг бүтээх ба биечлэн оролцох, амьдрал ба эрүүл мэнд, эх дэлхий ба гэр орон, гайхамшигт далай тэнгис, технологи ба ирээдүй, орчлон ба сансар огторгуй, ухаалаг орон зай зэрэг арван танхимд хуваарилан, математик, физик, хими, одон орон, газарзүй, биологи, амьдралын ухаан, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, сансрын технологи, эрчим хүчний технологи, мэдээллийн технологи зэрэг олон арван мэдлэгийн салбарыг хамарсан байна.
Шинжлэх ухаан, технологийн музейн хамгийн сонирхол татахуйц хэсэг нь олон төслийг биечлэн мэдрэх боломжтой юм. Эндэх сонирхолтой зүйлүүдийг үзэж сонирхсоноор хүүхдүүд хөөрхөн гараа, бяцхан тарихаа хөдөлгөн шинжлэх ухааны мэдлэг эзэмшээд зогсохгүй шинжлэх ухааны салбарт ухаангүй дурлах болно.










