solongonews
Хятад, Монголын олон улсын хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүсэл мөрөөдлийн тэмүүлэгч
2019-05-30 17:16
Хятад, Монголын олон улсын хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүсэл мөрөөдлийн тэмүүлэгч - Баярт

       Гаалийн ерөнхий газрын Хууль бусаар хил нэвтрүүлэхийг эсэргүүцэх товчооноос 04 сарын 17-ны өдөр анх удаа Эрээн хотын Гаалийн Хууль бусаар хил нэвтрүүлэхийг эсэргүүцэх салбар товчооны цагдаа Баяртыг Хоёрдугаар зэрэглэлийн гавъяат цол тэмдгээр шагнасан байна. Үүгээр түүний 2019 онд Хятад, Монгол хоёр улсын Гаалийн хууль бусаар хил давуулахыг эсэргүүцэх байгууллага нэгжийнхний дээд давхаргын ажилтнуудын харилцан айчлалын үйл ажиллагаанд оруулсан гарамгай хувь нэмрийг урамшуулан шагнасан байна.

        Энэ бол тус товчоо байгуулагдсан 20 жилийн турш анх удаагаа Гаалийн ерөнхий газрын Хууль бусаар хил н

Энэ бол тус товчоо байгуулагдсанаас хойших 20 жилийн туршид анх удаа Гаалийн ерөнхий газрын Хууль бусаар хил нэвтрүүлэхийг эсэргүүцэх товчооноос олгосон хувь хүний хоёрдугаар зэрэглэлийн Гавьяатын цол юм. Мөн цагдаагийн 30 шахам жилийн турш түүний хүртсэн маш олон шагналын доторх бас нэгэн өнгө гэрэлтэй, эрхэм хүндтэй шагнал. Энэхүү нэр хүндийн ард түүний Хятад, Монголын Олон улсын хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны үйлсийн харгуйд зүтгэсэн цөхрөшгүй хөдөлмөр, эрэл тэмүүлэл оршиж буй … 1993 онд Багшийн Дээд Сургуулийг төгсөхдөө багшаар ажиллах байсан боловч Эрээн хотын Цагдаагийн газарт ажилд оров.

- Цагдаа болно гэж би ерөөс бодож байгаагүй юм. Мөн ажилд гармагцаа хилээр нэвтрүүлэх менежментийн газарт ажиллана ч гэж санасангүй. Эндээс эхлээд минйи бие Хятад, Монгол хоёр улсын олон улсын хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай салшгүй хувь барилдлагатай болсон гэж Баярт сэтгэл хөдлөн ярьлаа. Түүний бэлтгэгдсэн мэргэжил нь математик бөгөөд гадаад хэргийн холбогдох мэдлэгийг огт сурч байсангүй. Шинэ монгол хэлийг ч сурч байгаагүй, хууль цаазын үндсэн мэдлэгийг сурч үзээгүй болохоор ажлын эхний хугацаанд Монгол Улсын цагдаагийн талынхантай ойлголцож, ажлаа зохицуулахад хүндээс хүнд байлаа. Харин тэрээр өөрийгөө зоригжуулсаар өдий хүрчээ. Хятад, Монголын хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замд суралцахын зэрэгцээ тэрээр өсөн дэвшсэн юм. Орон нутгийн цагдаагийн газрын ажилтан тушаалаас Гаалийн газрын хууль бусаар хил нэвтрүүлэхийг эсэргүүцэх газрын бэлтгэл ажилтан болсон. Дараа нь ардын залуу цагдаа байснаа Цагдаагийн хэлтсийн орлогч даргын тушаалд алба хашиж явахдаа зорилгынхоо төлөө тасралтгүй тэмүүлж, ажилдаа улам гаршив. Улмаар хүсэл мөрөөдөл нь ч өдөр ирэх тусам ойрхон болсон мэт санагдана.....

Баярт:

- Миний хувьд хэргийг амжилттай илрүүлж шийдвэрлэх нь гялалзсан амжилт биш. Харин шийдвэрлэвэл зохих ажлыг бүрэн дүүрэн биелүүлсэн төдий юм гэж хэлдэг.

Баярт Хятад, Монгол хоёр улсын гаалийн холбоо харилцааны ажлыг хийж, Эрээн хотын гааль болон Зам-Үүдийн гаалийн хоёр талын уулзалт, харилцан айлчлалт үйл ажиллагааг сайжруулахад үйлчилж байдаг. Тэрээр өөрийн монгол хэлний мэдрэмж, тодорхой сайхан ойлголцдог чадвар, дипломат харилцааны ур чадвараараа Гаалийн ерөнхий газрын хууль бусаар худалдаалагчдыг баривчлах товчоо болон Монгол Улсын Гаалийн ерөнхий товчоо, Цагдаагийн ерөнхий товчоотой анх удаагийн уулзалтыг амжилттай хийсэн байна.  2016 он 11 дүгээр сард хамтын ажиллагааны хууль хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож Хятад, Монгол хоёр улсын гаалийн хууль хэрэгжүүлэх хамтын ажиллагааны түүхэн чанарт хуудсыг эхлүүлсэн байна. Сайн сайхан уулзалтын нөхцөл байдалд 2017 оны 08 дугаар сард Монгол Улсын Гаалийн хууль бусаар хил давуулан худалдаалахыг эсэргүүцэх товчооныхон баг хамт олныг дайчлан Гаалийн ерөнхий газрын хууль бусаар хил давуулан худалдаалахыг эсэргүүцэх товчоонд айлчилсан байна. Талууд Бээжин хотноо “БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын хууль бусаар хил давуулан худалдаалахыг эсэргүүцэх товчоо болон Монгол Улсын Гаалийн ерөнхий товчооны хууль бусаар хил давуулан худалдаалахыг эсэргүүцэх товчооны 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан байна. Мөн үүгээр цаашид хууль хэрэгжүүлэх талаар харилцан туслалцсан хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамдаа хууль бусаар хил давуулан худалдаалахад цохилт өгөх ажилд бат бэх үндэс суурь тавьсан байна..... ”

Ажлын гараагаа эхлүүлсэн 30 жилийн туршид Баярт 100 гаруй эрүүгийн гэмт хэрэг илрүүлэн, 1000 гаруй засаг захиргааны гэмт хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гаалийн Ерөнхий газрын Хууль бусаар хил давуулахыг эсэргүүцэх товчооноос түүнд “Нэгэн үзүүрт сэтгэлээр эх орондоо зүтгэж, баатарлаг үзэл бодолтой, хил гаалийн үйлсэд зүтгэсэн алдар нэр нь мөнхөрч, өчнөөн жилийн турш хууль бусаар хил нэвтрүүлэхийг эсэргүүцсэн сүр жавхаа, ар гэрээ ч бодолгүй зүтгэн, санчигны үс нь үл мэдэг бууралтсан ч зүрх сэтгэлийн гал нь бадарсаар байна.” гэсэн бичээстэй “Үйлсээ дээдэлж зүтгэсэн Хууль бусаар хил нэвтрүүлэн худалдаалахыг эсэргүүцсэн хошууч” гэсэн хүндтэй алдраар шагнагдсан юм. Баярт Хууль бусаар хил давуулан худалдаалахыг эсэргүүцэх ажилдаа ч маш үнэнч шударга хандаж, Хятад, Монголын хууль сахиулах ажлын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, ажлын байрандаа урам зоригтой гялалзсан эрин үеийн тэмүүлэгч нэгэн, мөн хүндэтгэлтэй хилчин юм.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл