solongonews
Цагаан сарын үдэшлэгийн нэвтрүүлгийн хэвлэлийн бага хурал
2019-02-01 09:51
Цагаан сарын үдэшлэгийн нэвтрүүлгийн хэвлэлийн бага хурал боллоо.

       2019 оны ССТV-гийн цагаан сарын үдэшлэгийн нэвтрүүлэг "Урагшлан тэмүүлэх шинэ эрин, аз жаргалтай шинэ жилээ хамтдаа тэмдэглэе" сэдвийн хүрээнд болох гэж байна. 01-р сарын 31-нд Хятадын Төв радио телевиз 2019 оны ССТV-гийн цагаан сарын үдэшлэгийн нэвтрүүлгийн тухай хэвлэлийн бага хурал хийж, үдэшлэгийн өвөрмөц тал, олон шинэ технологийг ашигласан байдал, хөтлөгчдөө танилцууллаа. Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны удирдлагууд хэвлэлийн бага хуралд оролцон, Төв радио телевизийн удирдлага, үдэшлэгийг зохион бүтээсэн хамт олны төлөөлөл холбогдох байдлыг танилцуулсан байна.

Энэ жилийн цагаан сарын үдэшлэгийн нэвтрүүлэг бол Хятадын Төв радио телевиз байгуулагдсаны дараах анхны цагаан сарын үдэшлэг юм. Нэг талаар Төв радио телевизийн бүх хэвлэл мэдээллийн нөөцөд түшиглэн, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллаж, цагаан сарын үдэшлэгийн олон ургальч, олон хэвлэл хамтран ажиллаж, бүх нутагт цацна. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл уялдаатай хөгжиж, агуулга хэлбэрийг шинэчлэн, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон дэлгэцээр цацах өвөрмөц онцлогтой юм байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл