Хятад улс Зайнаас тандах 33-04 дагуулыг сансарт амжилттай гаргав
2023-09-27 10:35
Хятад улс Зайнаас тандах 33-04 дагуулыг сансарт амжилттай гаргав.
Хятад улс Зайнаас тандан судлах 33-04 хиймэл дагуулыг Жючюаний дагуул хөөргөх төвөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны үүрийн 04 цаг 15 минутад CZ-4C зөөгч пуужингаар хөөргөж, товлосон тойрог замд амжилттай орууллаа. Зайнаас тандах 33-04 дагуулыг шинжлэх ухааны туршилт, газрын нөөцийн судалгаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тооцоолол гаргах, гамшгаас сэргийлж эрсдэлийг бууруулах зэрэгт ашиглах юм.
Чан Жэн цувралын зөөгч пуужингаар 489 дэх удаагаа амжилттай ажиллаж буй нь энэ юм.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
