solongonews
Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзлаа
2018-04-06 20:30
4-р сарын 3-нд Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, хоёр талын худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагааг улам сайжруулах асуудлаар санал бодлоо солилцлоо.

 

  Ноён Ч.Хүрэлбаатар хэлэхдээ, Хятад Улс нь Монгол Улсын чухал хөрш бөгөөд Монгол Улс Хятад Улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Монгол Улсын гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн. Монгол Улсын Засгийн газар Хятад Улстай нөхөрсөг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг өндрөөр чухалчилдаг бөгөөд Монголын “Хөгжлийн зам” стратеги болон Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгын уялдааг идэвхтэй дэмжиж, хоёр улсын худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагааг цэцэглүүлэн хөгжүүлэх болно. Одоогоор хоёр тал хоёр улсын өндөр дээд түвшний харилцааны асуудлаар идэвхтэй харилцаж байгаа бөгөөд Монгол Улсын Сангийн яам Хятадын талтай хамтын ажиллагаагаа улам бүр сайжруулан, Хятадын талын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн төслүүдийг бодитоор хэрэгжүүлж, Хятад Монголын худалдаа эдийн засгийн бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ тавцанд гаргах болно гэв.

  Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Хятад Монгол хоёр улс нь хоорондоо уул усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш. Сүүлийн жилүүдэд Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” болон “хөрштэйгөө найрсаг харилцаатай байж, хөрштэйгөө түншүүд болох” хөрш орнуудын гадаад харилцааны үзэл санааны дагуу, харилцан бие биенийхээ язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэх үндсэн дээр, Монголын талтай бүхий л салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэх болно. 2018 бол Хятад Монголын харилцааны их хөгжлийн жил. Энэ жилд хоёр улсын өндөр дээд түвшний айлчлал улам бүр нягтаршиж, бодит хамтын ажиллагаа тасралтгүй урагшилна гэдэгт итгэлтэй байна. Хятадын тал Монгол Улсын Сангийн яамтай үргэлжлүүлэн нягт хамтын ажиллагаатай байж хоёр улсын удирдагчдын хүрсэн бүхий л салбарын хамтын ажиллагааны тохиролцоонуудын бодит хэрэгжилтийг бий болгоход түлхэц дэмжлэг болоход бэлэн байна гэв.

  Уулзалтад БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь, Монгол Улсын Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцов.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/mn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл