Зургаан настай монгол охин дэлхийн аварга боллоо
2018-12-12 16:13
Зургаан настай монгол охин дэлхийн аварга боллоо.
Олон улсын цээж тооллын 23 дахь тэмцээнд 12-р сарын 09, 10-ны өдрүүдэд Малайз улсад болсон байна. Монгол Улсын Хөвсгөл аймгийн Далай Ван Сургуулийн сурагч 6 настай Л.Батжаргал дэлхийн аварга боллоо.
Тус тэмцээнд дэлхийн 40 улс орны 3000 хүүхэд оролцсон байна. Монгол Улсаас уг тэмцээнд 53 тамирчин оролцсон бөгөөд дэлхийн аварга нэг, аварга 16, алтан цом 20, мөнгөн цом 10, хүрэл цом зургааг тус тус хүртжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
