solongonews
Хөдөө орон нутгийн сэргэлт хөгжилт
2021-06-21 09:58
Хөдөө орон нутгийн сэргэлт хөгжилт

Улс орны өнцөг булан бүрт танигдсан жүржийн тосгон 

Хуаши гэдэг үг нь И үндэстний хэлэнд үүрдийн сахлаг цэцгийн ой, урсгал устай гэдэг утгыг илтгэж байдаг.

Тавдугаар сар бол Хуаши суурингийн жүржийн мод нь яг үр шимтэй болж, дахин нэг сарын дараа Хятадад хамгийн эртний боловсорч гүйцсэн жүржнүүд эндээс улсын өнцөг булан бүрт, тэрчлэн Зүүн Өмнөд Азийн орнуудад борлуулагдах болно.

Одоогийн Хуаши суурингийн Фүдянь дүүргийн Шя Түөжүө тосгон урьд өмнө байгаагүй өөрчлөлт гарч, хүн бүрийн амьдрал сайн болсон юм. Энд Хятад, И үндэстэн холилдон суурьшиж байдаг. Жил бүр жүрж боловсормогц улс орны өнцөг булан бүрээс олон мянган жимс жимсгэний худалдаачид хүрэлцэн ирж тосгоны үүдэнд хүлээлт хийдэг. 1980-аад оноос хойш Хуаши суурин жүрж тарих ажлыг судалж эхэлсэн. Эрт боловсорч гүйцэх, өндөр чанартай байхыг батлах нь Хуаши жүржийн гол шинж чанар юм. Хятад улсын бусад жүрж үйлдвэрлэдэг газраас 40-50 хоногийн өмнө боловсорч гүйцээд, жимсний ширхэг нь нарийн, шүүслэг ихтэй, чихэрлэг амттай, дуусашгүй улбар шар жимсний зах зээлд бусдаас ялгарсан давуу талыг хадгалж, Хятадын хөдөө аж ахуйн анхдугаар үзэсгэлэнгийн цорын ганц алтан медалийг хүртсэн юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийн засгийн газар, хөдөөгийн намын салбаруудын стандартчилагдсан барилгыг сурталчлах ажлыг хослуулан ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргээн босголтыг дэмжих ажлыг эхлүүлээд байна. “Аж үйлдвэр, экологи орчин, хөдөөгийн соёлжсон зан заншил, үр дүнтэй засаглал, чинээлэг амьдрал”-ыг биелүүлсэн мужийн зэрэглэлийн үзэсгэлэнт тосгоны загвар болов. Сүүлийн жилүүдэд орон нутгийн засаг захиргаа хөдөөгийн намын салбаруудын стандартчилагдсан барилгыг сурталчлах ажлыг хослуулан ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргээн босголтыг дэмжиж, намын бүтээн байгуулалтыг хөгжүүлснээр тосгоны хамтын эдийн засаг эрчимтэй хөгжиж, аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлттэй, экологийн амьдрах чадвартай, хөдөөгийн соёл иргэншил, үр дүнтэй засаглал, баялаг амьдралыг биелүүлсэн мужийн зэрэглэлийн үзэсгэлэнт тосгоны загвар болгосон байна. 2020 оны байдлаар Хуаши суурин нь 32,00 мү жүрж тариалж, 92,000 тонны гарцтай, 275 сая юанийн орлого үүдсэн байна.

Сүүлийн жилүүдэд, Фүдянь дүүрэг нь жүржийн шинэ төрлийг оруулах, туршин тарих ба сурталчлах зорилгоор Хуаши сууринд тосгоны намын гишүүдийн сургалтын газар байгуулав.

Одоо Хуанин жүржийг улс орны бүх жимсний худалдаачдад бүр сайн мэдэх болов.

Лаосын Пат Лао Мэдээний Агентлагийн Хятад дахь сурвалжлагч Фон Монни Фейсамона:

-Энэхүү жүржийн тосгоныг хөгжилтийг хараад хэлэхдээ, хэдийгээр би Хятад улсад олон жил амьдарсан ч жимсний аж үйлдвэрээр гол тулгуур болсон тосгонд анх удаа ирж байгаа юм, энэ тосгоны хүмүүс ганц аж ахуйн хөгжлийг чухалчилдаг төдийгүй тосгоны өнгө үзэмж, жүржийн үнэ цэнийг үргэлжлэн батлахад анхаарлаа хандуулж байдаг гэж хэлж байлаа.

Бид нураа дагаж суурьшсанаар сайн сайхан амьдарч байгаа юм

Чэнжян шянын Юусүө суурингийн Мафан тосгоныг хархад, бадамцэцгийн цөөрмийн дээгүүр нисэн дэрвэж байх цагаан өнгийн усны шувууд нь цөөрмийн хажуугаар жигд байрлах хоёр буюу гурван давхаргын байшингийн хамт нэгэн сайхан үзэмжийг бүрдүүлж , “Үнэхээр дэлхий дээрх үлгэрийн орон шиг” гэж манай сурвалжлагчийн нэг нь ярьж гарлаа.

Энэхүү сайхан үзэмжийг бахархсан Солонго мэдээллийн төвийн сурвалжлагчаас, хүний сэтгэлд хүрсэн энэ сайхан үзэмж яаж бий болсон бэ?

Юусүө суурингийн зохион байгуулах хорооны гишүүн Гао Дүнлян:

 - Фүшянь нуураас 300 метрийн зайтай орших Мафан тосгон нь 1768 хүнтэй 619 өрхөөс бүрдсэн бөгөөд тосгоныхон амьжиргааныхаа төлөө таана, брокколи, буурцаг зэрэг хүнсний ногоо тариалдаг байжээ. Үйлдвэрлэлийн бүтэц нь энгийн мөртөө орлого нэмэгдүүлэх арга зам нь явцуу байж, дураараа хувийн барилга барих , холимог бороо, бохир ус зэрэг асуудлаас хөдөө аж ахуй бохирдон орон нутгийн байгалийн экологид ихээхэн хохирол учруулж, эдийн засаг, нийгмийн хөгжил хязгаарлагдав.

Фушянь нуурын гоо үзэсгэлэнг сэргээх зорилгоор 2014 онд нуурын дагуух Мафан тосгоны 273 өрхийн 856 иргэнийг бүхэлд нь нүүлгэн шилжүүлж, нураах хэсэгт багтсан тосгоны 265 мү газрыг экологийн намгархаг газар болгон бүтээн байгуулж, “ зохицуулах, агуулах, хадгалах, нөхөн сэргээх, цэвэршүүлэх” зэргийг бүрдүүлсэн экологийн бүсийг байгуулсан байна. Үүнээс бусад, олон арга замаар хөрөнгө оруулалтын мөнгө цуглуулж, барилгыг шинэчлэн, соёл, аялал жуулчлалын орчны бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтцэд тохируулга хийж бадамцэцгийн үндэс ба нэрсийг их хэмжээгээр тарьсан юм гэв.

Нуураа дагаж суурьшиж байгаа Ганлун суурин нь бас Мафан тосгонтой адилхан үлгэр түүхтэй байдаг.

Одоогийн намгархаг газар нь өнгөрсөнд оршин суугчдын амьдардаг тосгон байсан. Манай байшин энэ нуураас 50 метр хүрэхгүй зайд байсан гэж Гуанлун суурингийн намын салбарын нарийн бичгийн дарга Хөү Рүнкинь хэллээ. 2014 оноос хойш Гуанлун суурин экологийн нүүлгэн шилжүүлэлтийг хоёр удаа хэрэгжүүлж, нийт 6771 хүнтэй 2623 өрх нүүлгэж, энэ нь суурингийн нийт хүн амын 83 хувийг эзлэв.

Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчид засгийн газраас түрээслүүлсэн байранд түр хугацаагаар нүүж оршин суув. Экологийн нүүлгэн шилжүүлэх төслөөр бүтээн байгуулагдах шинэ сууц- Гуанлун аялал жуулчлалын суурин нь үйлдвэрлэл, амьдрал, экологийг нэгтгэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тогтоолоор одоо яг оршин суух дүүрэг, бизнес дүүрэг, намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн болж хэлбэржиж байна.

Тайландын хэвлэл мэдээллийн сурвалжлагчаас, Нуураа хамгаалахын тулд заавал нүүлгэн шилжүүлэх замаар явах хэрэгтэй юу?

-Нуурын үзэмжтэй байранд хэн амьдрах дургүй бэ, гэхдээ бид өөрсдөө ээж нуураа алдчихвал яаж урт хугацааны хөгжлийн тухай ярих юм бэ гэж Мафан тосгоны Гао Дүнлян болон Ганлун суурингийн Хөү Рүнкүнь зэргээр хариулав.

Энэхүү хоёр газрын нүүлгэн шилжүүлэх ажилд нутгийн оршин суугчид зөвшөөрөхгүй байснаас дэмжих болсон нь энэ нуурын хөгжилтийн гол шалтгаан болох юм.

Хайнань мужийн олон улсын хэвлэл мэдээллийн сурвалжлагчаас, Оршин суугчид нүүн шилжсэнээс нуурын тойронд ямар хувиралт гарсан бэ?

- Таны харж байгаа сүлжээгээр алдаршсан улаан элсэн тангийн хавьд урьд өмөндөө тахиа үхэр тэжээж байв, хэн ч түүний хажуугаар өнгөрөх дургүй байснаас одоо хүмүүсийн сонирхох дуртай газар болжээ. Энэ жилийн таван сарын нэгний амралтаар Мафан тосгоны намгархаг цэцэрлэг болон Гуанлун сууринд болсон зах нь олон тооны жуулчдыг татав гэж Хөү Рүнкүнь сэтгэл дүүрэн ярьж байлаа. Тэрээр бас, бид бага байхад энэ нуурт тийм ч их анхаарал хандуулдаггүй байсан. Сүүлийн жилүүдэд засгийн газраас экологийн орчныг хамгаалах ажлыг стандартчилж, биднийг үеийн үед тэжээн тэтгэж ирсэн энэ нуураа хамгаалахыг уриалав. Одоо нуур нь тунгалаг болж, жуулчид олон болсноор аж ахуйн орлого нэмэгдэж, бидний амьдрал нэн сайн сайхан болсон юм гэж илэрхийлж байлаа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл