solongonews
Хятад улс албан журмын боловсролын хөгжлийг орон нутгийн хэмжээнд тэнцвэртэй бий болгосон байна
2022-06-21 15:27
Хятад улс албан журмын боловсролын хөгжлийг орон нутгийн хэмжээнд тэнцвэртэй бий болгосон байна

    БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойших албан журмын боловсролын шинэчлэл, хөгжлийн ололт амжилтыг танилцуулах зорилгоор 06-р сарын 21-ний өдөр Боловсролын яам тав дахь удаагийн "Боловсролын арван жил", "1+1" цуврал хэвлэлийн бага хурал хийлээ. Боловсролын яамны Суурь боловсролын газрын дарга Люү Юйган хэлэхдээ, 2012-2021 онд Хятад улсад албан журмын боловсролыг бүх нийтээр эзэмшүүлхийг биелүүлэх ба боловсролын үндсэн тэнцвэртэй хөгжлийг бий болгоход ердөө 10 орчим жил зарцуулсан. Энэ нь Хятад улсын минь албан журмын боловсролын хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ үе болж байна.

Хятад улсын албан журмын боловсролын шатанд 207 мянган сургууль, 158 сая сурагч, 10 сая 570 мянган багш ажилладаг гэсэн статистик тоо бий. Люү Юйган танилцуулахдаа,

-Намын төв хороо, Төрийн зөвлөл албан журмын боловсролыг хэрэгжүүлэх талаар иж бүрэн, системтэй зохицуулалт хийж, " Шянын хэмжээнд хот хөдөөгийн албан журмын боловсролын цогц өөрчлөлт, хөгжлийг зохицуулах, ахиулах тухай Төрийн зөвлөлийн хэд хэдэн санал дүгнэлт", "Боловсрол, сургалтын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, албан журмын боловсролын чанарыг иж бүрэн сайжруулах тухай Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн санал дүгнэлт" зэрэг цуврал чухал баримт бичгийг дараалан нийтэлжээ. Мөн төлөвлөлт, сургууль барих, санхүүжилт, багшлах боловсон хүчин, сургуулийн удирдлага, чанарын үнэлгээ зэрэг талаас нь заавал боловсролын бодлогын баталгааны тогтолцоог боловсронгуй болгосон байна.

    Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөлт, санхүүгийн хөрөнгийн хөрөнгө оруулалт, улсын нөөцийн хуваарилалт зэрэгт албан журмын боловсролын баталгааг хангахад нэн тэргүүнд анхаарч, 2012-2021 онд санхүүгийн албан журмын боловсролын зардал 1.17 их наяд юань байснаас 2.29 их наяд юань болж өсч, боловсролын салбарт үндэсний санхүүгийн хөрөнгө оруулалтын эзлэх хувь үргэлж 50 хувиас дээш байсаар ирсэн. Албан журмын боловсролын ажлыг муж, хот, шянын түвшинд нам, засгийн газрын гол хариуцлагатай нөхдүүд биечлэн хариуцаж, хот хөдөөгийн харилцан холбоо барих, тууштай уялдуулах ажлын хэв маягийг бүрдүүлж, нийгмийн нийтээр албан журмын боловсролд ач холбогдол өгч, дэмжиж байгаа сайхан уур амьсгал бүр ч хүчтэй болж байна.

   Сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхнийг заавал боловсролд тэгш хамруулах нь Албан журмын боловсролын тухай хуульд заасан шаардлага юм. Люү Юйган хэлэхдээ, Боловсролын яам ядуурлаас ангижруулах улс төрийн томоохон зорилтыг ухамсартайгаар хэрэгжүүлж, албан журмын боловсролын баталгааг хангахад анхаарч, сургууль завсардалтыг хянах, баталгаажуулах, хамтарсан хяналт, хамтын баталгаа гаргах урт хугацааны механизмыг боловсронгуй болгож, салбар хоорондын мэдээллийн харьцуулалтыг эрчимжүүлж, үнэн зөв зураглал хийж, хяналт тавьж, ажлаа үр дүнтэй гүйцэтгэх гол чиглэлүүдийг жагсаан байна. Сургуулиа завсардсан сурагчдыг олж, ятгаж, үргэлжлэн суралцах талд хичээн ажиллаж байна гэжээ. 2012-2021 он хүртэл Хятад улсын хэмжээнд бага ангийн элсэлтийн түвшин 99.85 хувиас 99.9 гаруй хувь болж өсөж, бага дунд сургуулийн нийт элсэлтийн түвшин 100 хувиас дээш хэвээр байна. Албан журмын боловсролын үе шатанд амьдрал ядуу буурайн улмаас сургуулиа завсардаж буй сурагчдад онц тусламж үзүүлж, удаан хугацаанд үргэлжилсэн сургууль завсардалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Ялангуяа "Гурван дүүрэг, гурван жөү" зэрэг ядуу бүс нутгууд сургууль завсардалтыг хянах, сургуулийг хангах талаар урьд өмнө байгаагүй их хүчин чармайлт гаргасан. Жишээлбэл, Сычуань мужийн Ляншань жөү нь сургууль завсардсан 60 мянга гаруй сурагчдыг бүхнийг албан журмын боловсролд хамруулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхний боловсрол эзэмших тэгш эрхийг үр дүнтэй хангах зорилгоор тусгай боловсролыг дэмжих төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн албан журмын боловсролд хамрагдалт 95 хувиас давсан. 2022 онд Хятад улсын хэмжээнд 920 мянган онцгой боловсролын сурагчид суралцаж байгаа нь 2012 оныхоос 541 мянга буюу 142.8 хувиар өссөн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл