solongonews
Хятад-Оросын хэвлэл мэдээллийн салбарын харилцааны жилийн арга хэмжээ өндөрлөв
2017-11-02 15:18
Aрван нэгдүгээр сарын 1-ний үдээс хойш АИХ-ын танхимд Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев нар Хятад, Орос хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцааны жилийн арга хэмжээний хаалтын ёслолд оролцож, илтгэл тавьсан байна.

Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Хятад Орос хоёр орны хэвлэл мэдээллийн салбар, залуучуудын 600 гаруй төлөөллийн хамт хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 2 жилийн харилцааны арга хэмжээний тухай видео бичлэгийг үзэж, энэхүү харилцааны жилийн арга хэмжээ баялаг үр дүнд хүрч, нийгэм нийтэд  өргөн дэлгэр нөлөө үзүүлснийг өндрөөр үнэллээ.

Ли Кэчян: Хоёр жилийн  хугацаанд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа баялаг агуулгатай өрнөж, улс төр, эдийн засаг, нийгэм соёл, ардын амьжиргаа зэрэг олон салбарыг хамарч, хоёр орны иргэдийн харилцааны гүүр, холбоосыг батжуулж, ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүллээ гэжээ.

Дмитрий Медведев: Орос, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын жилийн арга хэмжээний хугацаанд, хоёр тал  хамтран баялаг агуулгатай 250 гаруй арга хэмжээ зохион явуулж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн амжилт гаргаж, хоёр орны харилцааны агуулгыг баяжуулан, шинэ боломжуудыг нээж, хоёр орны найрамдлын түвшин, хоёр талын харилцааны стратегийн ач холбогдлыг бүрэн харуулж чадлаа гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл