solongonews
Европын орон анх удаа Хятадын брэндийн машиныг захиалав
2016-01-14 16:17
Европын орны Засгийн газраас анх удаагаа Хятадын брэндийн авто машныг худалдан авч байгаа юм.

Хятадын Шанхай хотын Автомашин группийн Да Түн салбар компаниас Ирландын үндэсний шууданд өөрийн үйлдвэрлэсэн арилжааны тээврийн зориулалттай 260 ширхэг авто машиныг энэ сарын 13-нд хүлээлгэн өгсөн ба эдгээр машиныг түргэн илгээмжийн логистикийн үйлчилгээнд хэрэглэх юм байна. Европын орны Засгийн газраас анх удаагаа Хятадын брэндийн авто машиныг худалдан авч байгаа нь энэ юм.

Ирландын нийслэл Дублинд болсон авто машиныг хүлээлгэн өгөх ёслол дээр, Шанхай хотын Автомашин группийн дэд ерөнхийлөгч, мөн тус группийн Да Түн салбар компанийн ТУЗ-ийн дарга Лан Чинсүн хэлэхдээ, манай компани Ирландын үндэсний шуудангийн захиалгыг хүлээн авсан нь Хятадын авто машины салбарт чухал ач холбогдолтой юм. Европын орны Засгийн газраас анх удаагаа Хятадын брэндийн авто машиныг худалдан авч байгаа нь Хятадын авто машин тэдний худалдан авалт болон бүтээгдэхүүний стандартын хатуу чанга шаардлагыг хангаж чадсаныг харуулж буй бөгөөд энэ нь Европод нэн өргөн уудам зах зээл нээхэд ашигтай юм гэжээ.

Европын орнууд авто машины импортын хатуу чанга стандарт хэрэгжүүлсээр ирсэн юм. Ялангуяа авто машины бохир хийн гаргалт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хамгийн хатуу чанга шаардлагатай байдаг.Энэ удаад Да Түн компанийн LDVV80маркын авто машин тендер шалгаруулалтын гурван удаагийн хурц ширүүн өрсөлдөөнийг амжилттай давж, эцсийн бүлэгт Mercedes Benz, Toyota зэрэг олон улсын авто машины алдартай брэндүүдээс цойлон гарсан байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://finance.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл