solongonews
Хятад улс экспортын хяналт удирдлагын цагаан номыг нийтлэв
2021-12-29 17:09
Хятад улс экспортын хяналт удирдлагын цагаан номыг нийтлэв.

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Хятад улсын экспортын хяналт удирдлага” цагаан номыг 12-р сарын 29-ний өдөр нийтлэв.

Хятад улс экспортын хяналт удирдлагын цагаан номыг анхдагч удаагаа нийтэлсэн бөгөөд тус номд Хятад улс экспортын хяналт удирдлагын засаглалын статус, тогтолцоо хийгээд практикаа боловсронгуй болгосныг бүх талаар танилцуулж, түүнчлэн Хятад улс дэлхийн энх тайван ба хөгжлийг хамгаалах, үндэсний аюулгүй байдал хийгээд олон улсын аюулгүй байдлыг хамгаалах үзэл баримтлал, үйл ажиллагааг өгүүлсэн байна.

Өдгөө дэлхий дахин зуун жилд тохиолдож байгаагүй томоохон өөрчлөлтийг туулж, тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл илт олширч, олон улсын аюулгүй байдлын систем болон дэглэмийн халдлагад өртөж, дэлхийн энх тайван олон талын сорилт, заналхийлэлд нүүрлэж байна. Шинэ нөхцөл байдал дахь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл, сорилтын эсрэг үр дүнтэй тэмцэх, дэлхийн энх тайван ба хөгжлийг хамгаалахад шударга, зүй зохистой, үл гадуурхах экспортын хяналт удирдлагын үзүүлэх байр суурь, үүрэг ролл нь явах тусам тодорхой болж байгааг цагаан номд тэмдэглэжээ.

Экспортын хяналт удирдлага гэдэг нь цэргийн болон иргэний хэрэглээнд зориулагдсан барааны төрөл, цэргийн бүтээгдэхүүн, цөмийн хийгээд үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхгүй байхыг хэрэгжүүлэх зэрэг олон улсын үүрэг хариуцлагын холбоотой бусад бараа, технологи, үйлчилгээг багтаасан барааны төрлийн экспортод хориглох, эсвэл хязгаарлалтын арга хэмжээ авахыг хэлдэг, энэ нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг арга барил юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл