Энэ жил 56 настай Үрж Алшаа зүүн хошууны Ундралт суурингийн малчин бүсгүй болно. Бэлчээрлүүлэхийг зогсоох төрийн бодлогыг хэрэгжүүлсний дараа тэрээр Баянхотод хөлсний ажил хийж, гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэх арга замыг хайж эхлэв. Гэтэл нас ахиж бие муутайгаас сэтгэлд таатай ажил олдсонгүй. Гар мухардаж байтал Алшаа зүүн хошууны Эмэгтэйчүүдийн холбоо түүнийг өөртөө засах орны “Эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах” жишээ үзүүлэх суурин-Алша зүүн хошууны Ган морины дэлний ороомол утсан хатгамлын компанид ажил танилцуулж өгчээ.
- Ороомол утсаар хатгамал хийх нь надад маш тохирох ажил бөгөөд орлого бас нэлээд сайн байсан. Энд ажилласандаа маш их баяртай байна гэж Үрж ярив.
Алшаа зүүн хошууны Ган морины дэлний ороомол утсан хатгамлын компани гол төлөв морины дэлний ороомол утасны хатгамлын уламжлалт монгол танка, монгол үндэстний уламжлалт хувцас урлаж борлуулдаг байна. Компани нь 2017 онд ӨМӨЗО-ы “Эмэгтэийчүүдийн ядуурлаас ангижруулах” жишээ үзүүлэх суурин хэмээн нэрлэгдэж, одоог болоход 2 удаагийн гар урлалын мэргэжлийн сургалт явуулж, 140 гаруй эмэгтэйд боловсрол хүртээж, 30 гаруй эмэгтэйд ажил олгосон байна.
Сүүлийн жилүүдэд Алшаа зүүн хошууны Эмэгтэйчүүдийн холбоо “Эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах” үйл ажиллагаагаа сайжруулж, өвөрмөц онцлогтой үндэстний соёлын бүтээгдэхүүний давуу талаа түшиглэн, гар урлалын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, гар урлалд дуртай эмэгтэйчүүдийн шинийг санаачлан бизнес эрхлэхийг дэмжиж, “Тал нутгийн эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах үйл ажиллагаа”-г бүх талаар сайжруулав. 2017 онд тус хошууны эмэгтэйчүүдийн холбоо, морины дэлний ороомол утасны сургалт зэрэг гар урлалын мэргэжлийн сургалт явуулж, хошууны хэмжээнд 3000 гаруй эмэгтэйд ашиг хүртээв. Дараа нь Алшаа зүүн хошууны Эмэгтэйчүүдийн холбоо “Эмэгтэйчүүдийн ядуурлаас ангижруулах үйл ажиллагаа”-г тасралтгүй сайжруулж, эмэгтэй аж ахуй эрхлэгчийн эгнээг өргөтгөж, “эмэгтэй мэргэжилтэн + тариалах өрх + ядуу хүндрэлтэй өрх” , “хоршоо + тариалах өрх + ядуу хүндрэлтэй өрх” мэтийн загварыг бий болгож, ядуу хүндрэлтэй амьдралтай эмэгтэйчүүдийг уриалан ядуурлаас ангижруулахын зэрэгцээ сургалтад хамруулж, хамрагдах салбартай хамтран ажиллаж, мэргэжлийн сургалт явуулж, ядуу хүндрэлтэй амьдралтай эмэгтэйчүүдийг ядуурлаас ангижран чинээлэг болох чадварыг нь дээшлүүлж байна.
