
26-нд АИХ-ын ордонд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад айлчилж буй Японы ерөнхий сайд Шинзо Абед зориулан угтах ёслол зохиож, дараа нь хэлэлцээ хийлээ. Ийнхүү Японы ерөнхий сайд 7 жилийн дараа Хятадад албан ёсны айлчлал хийлээ. Хоёр тал хэлэлцээ хийж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Японы харилцааг урт хугацаанд тогтвортой, эрүүл саруул хөгжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй, бүс нутгийн болон дэлхий дахинд ашигтай гэж санал нэгтэй үзлээ. Чухал талын бодолцож, хүлээцтэй байвал хоёр орны харилцаа саруул ирээдүйтэй гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлжээ.
Энэ оны 5-р сард Шионзо Абегийн урилгаар Ли Кэчян Японд айлчилсан, тус айлчлалыг “мөс зүсэгч” айлчлал хэмээн нэрлэж байлаа. Өнөөдрийн хэлэлцээний дараа тэд хамтдаа сэтгүүлчидтэй уулзахдаа хоёр тал тэрхүү түүхэн айлчлалыг дурссан юм. Ли Кэчян: Энэ оны 5-р сард миний бие Японд айлчилж хоёр тал Хятад, Японы харилцааг зөв замд нь оруулсан юм. Түүнээс 6 сарын дараа ерөнхий сайд Шинзо Абе Хятадад албан ёсны айлчлал хийснээр, хоёр орны засгийн газрын тэргүүн хагас жилийн хугацаанд харилцан айлчиллаа. Энэ нь Хятад, Японы харилцааг сайжруулж, зөв замд нь оруулж, энх тайван найрамдлыг тогтоож, хамтдаа хөгжих хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлийг харуулж, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, сорилтыг хамтдаа даван туулах гэсэн хүсэлд нийцэж байгаа юм гэжээ.
