solongonews
“Саахалт айл” эсгий хийх өв соёлын өдөрлөг болов
2019-09-04 16:30
“Саахалт айл” эсгий хийх өв соёлын өдөрлөг болж өндөрлөлөө.

     “Саахалт айл” эсгий хийх өв соёлын өдөрлөг 09-р сарын 01-ний өдөр Зүүн Үзэмчин хошууны Дуут нуур суурингийн Баянтуг багт төгс амжилттай боллоо.

     Эсгий хийх өв соёлын өдөрлөгийг Дуут нуур суурингийн Баянтуг багаар нутагтай, Зүүн Үзэмчин хошууны номын сангийн захирал Оюунгэрэл санаачлан зохион байгуулж, түүний дүү Баатар зэрэг хамаатан төрөл садан, саахалт айлууд нь хамтран зохион байгуулсан байна.

    Энэхүү үйл ажиллагааг нь наян насыг давсан нутгийн буурал Нансалмаа болон Дэлгэр, Баярт, Ролмаа зэрэг нутгийн ахмадууд удирдан зааварчилж, Хан-Овоо багийн ахмад ерөөлч Сээндуу эсгий ерөөж, нутаг усныхаа хүүхэд, залуучуудад эсгий хийх соёлоо уламжлан таниулсан байна.

Энэхүү удаагийн үйл ажиллагаанд нийт 100-аад хүн оролцосноос Зүүн  Үзэмчин хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид ур авьяасаа гайхуулж, малчин түмнийхээ сонорыг мялаан, мэлмийг баясгажээ. Мөн хүрэлцэн ирсэн бүх хүмүүсээ шагайгаар наадуулж, нутгийнхаа зон олноо баясгасан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Талын дуу хоолой вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл