solongonews
ГХ-ны сайд нарын нийтлэг ойлголтыг танилцуулав
2018-08-24 20:24
Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И 08-р сарын 23-нд Улаанбаатар хотод Монгол Улсын ГХ-ны сайд Д. Цогтбаатарын хамт сэтгүүлчидтэй уулзаж, Хятад, Монголын ГХ-ны сайд нарын уулзалтын чухал нийтлэг ойлголтуудыг танилцуулжээ.

Ван И: - Монгол Улсын Засгийн газар Хятад улсад илүү тодорхой, баталгаатай бодлого хэрэгжүүлж байгааг Хятадын тал үнэлж байна. Энэ удаа би урилгаар Монгол улсад айлчилж, Монгол Улсын талтай байр сууриа ойртуулж, харилцан ойлголцлоо эрчимжүүлэн, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголцлыг хамтдаа хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцэл болон дэмжлэгийг ахиулан, Хятад, Монголын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ агуулга нэмж байна. Хоёр орны харилцааны хөгжлийн боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг эрчтэй түргэн хөгжүүлж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулан, хоёр орны хөгжилд дүүлэн нисэх хүчит жигүүрийг бий болгож, ирэх жилд тохиох хоёр орны дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ойн боломжийг ашиглан хоёр орны харилцааг шинэ төвшинд хөгжүүлэх ёстой гэжээ.

Ван И: - Би эрхэм Д. Цогтбаатар сайдтай маш олон талд нийтлэг ойлголтод хүрсэн.

Энэ тэргүүнд: Хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэн, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамтаар хамгаалах болно. Монголын тал нэг Хятадын бодлогыг баримтлахаа дахин илэрхийлж, Тайвань, Төвд бол Хятадын салгаж болшгүй нутаг дэвсэг гэж үзнэ гэлээ. Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дээдлэн хүндэтгэх, Монголын ард түмний үндэсний нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замыг хүндэтгэхийг амлаж байна.

Хоёр: Хоёр тал дээд зиндааны харилцаагаа баталж, хоёр улсын харилцааны зөв удирдлагыг бий болгоно.

Гурав: Хоёр тал “Бүс ба зам”-ын санаачилгыг Монгол улсын “Хөгжлийн зам” санаачилгатай холбохыг санал нэгтэй зөвшөөрч, ажлын нарийн төлөвлөгөөг хэлэлцэж боловсруулна.

Дөрөв: Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа олон салбарт эрчимжүүлэн, 2020 он гэхэд хоёр орны худалдааны нийт хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр чармайх болно.

Тав: Хоёр тал ирэх жилд тохиох хоёр орны дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ойн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг эхлүүлж, энэ талд засгийн газрын хоорондын санамж бичигт гарын үсэг зурахыг санал нэгтэй зөвшөөрсөн.

Зургаа: Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн цэцэглэлт хөгжилд хүч нэмэрлэнэ гэдэгт хоёр тал санал нэгдлээ.

Долоо: Хоёр тал олон улсын эрхзүй, хөгжиж буй орнуудын ерөнхий эрх ашгийг хамгаалан, олон талт үзлийг дэмжиж, дэлхийн чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны дүрмийг хамгаалахыг санал нэгтэй зөвшөөрсөн гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл