solongonews
Хятад, Монгол хоёр улсын зургаан аймаг хот хамтран ажиллах боломж юунд байна вэ?
2016-08-16 09:35
Өвөр Монголын гурван аймаг хот болон Монгол Улсын гурван аймгийн орон нутгийн хамтын ажиллагааны хурлын үеэр аймаг хотын дарга нар хамтын ажиллагааны боломж, давуу талыг танилцууллаа.
Монгол Улсын Сүхбаатар аймгийн дарга Ж.Энхтөр

Зам тээврийн салбарт Бээжин, Тян Жин, Хэ Бей, Хөххотоор дамжин Монгол, ОХУ хүрэх болон Да Лиан, Мүгдэн, Чан Чүн, Хар Бин хот, Манжуур хот, ОХУ-ын Чита хот хүрэх хоёр чиглэлийн зам шугам байна. Энэ нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны коридор буюу Хятадын зүүн хойд хэсгийн эдийн засгийн бүсийг Европын эдийн засгийн бүстэй холбон гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал зорилготой нийцэж байна.

Сүхбаатар аймаг нь Хятад, Монгол хоорондын боомт нээх хамгийн дөт боломжтой  зам болох газар зүйн давуу байршилтай хэмээн судлаачид үзэж байна.

Бичигт боомт нь Монгол Улс, Зүүн хойд Азийг Европ тивд холбох хамгийн дөт хурдны зам болон төмөр зам, агаарын замыг нээж, зам тээврийн салбарыг хөгжүүлэх боломж бүрэн байна. Ялангуяа Хятад улсын Шилийнгол аймгийн Зүүн Хатавч боомтоор өнгөрсөн нэгдүгээр зэрэглэлийн хурдны зам болон төмөр замыг Бичигт боомтоор дамжуулан ОХУ болон Хятадын төмөр замын тээврийн тортой холбон зарцуулах цаг хугацаа болон худалдаа тээврийг ойр дөт болгосон гадагш гаргах зам засах боломж Монгол Улсад байна.

Сүхбаатар аймгийг Монгол Улсын далайн гарах хамгийн дөт гарц учир түүнийг нээвэл хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл боломж байна. 2014 оноос эхлэн аялал жуулчлалын төлөвлөгөө хэрэгжүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад аж үйлдвэр, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсын зүүн бүс нутагт байгалийн баялаг, ашигт малтмал, олдвар зэрэг нөөц их байгаа юм.

Боловсролын талаар сургууль хоорондын ярилцах тавцан, эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ зэрэг боловсролын солилцоо буюу хөгжүүлэх хамтын ажиллагаа зохион байгуулах хүрээнд өнгөрсөн онд коллежид засварчин, модон дархан, тариалангийн инженэр зэрэг мэргэжил дээшлүүлэх сургалт нээсэн.

Эрүүл мэндийн салбарт монгол анагаах ухааны судлал, эмчилгээний талаарх хамтын ажиллагаа зохиох, эмчилгээний ажилтан солилцох, монгол эмнэлэг, сувилах, эм зүй зэрэг талаар туршлага солилцон анагаах ухааны салбар хамтран ажиллахыг өргөтгөн тэлэх шаардлагатай байна. Цахилгаан хүчний салбарт Монгол Улсын зүүн бүс нутгийн цахилгаан хүчний нөөц баялаг, ялангуяа нарны энергийн цахилгаан, салхины хүчний цахилгааны нөөцөөр Монгол Улс тэргүүлж байна.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл