solongonews
Хятадын экспресс шуудан хүргэгч 3 саяыг давжээ
2018-08-09 21:01
Хятадын экспресс шуудан хүргэгч 3 саяыг давсан байна.

Саяхан нийтэлсэн “2018 оны Экспресс шуудан хүргэгчийн бүлгийн мэдээллийн тайлан”-гаар 2016 оноос өнөөг хүртэл Хятадын экспресс шуудан хүргэгчийн тоо 50 хувиар нэмэгдэн, 3 саяыг давсан үзүүлэлт гарчээ. Мөн эдгээр Экспресс шуудан хүргэгчийн дундаж цалин нь 6200 юаньд хүрч байна.

Онлайн жижиглэнгийн зах зээл болон экспресс шуудангийн дэд бүтцийг хөгжлийг дагаад Хятадын экспресс шуудангийн салбар маш хурдтай хөгжиж байгаа аж. 2016 оноос хойш БНХАУ-ын экспресс шуудангийн үйлчилгээ 57 хувиар өссөн байна.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл