Сурвалжлагч Шинжлэх ухаан технологийн яамнаас 2020 оны үндэсний шинжлэх ухаан технологийн шагналыг эзэд 3-нд тодорлоо гэж мэдээлэв.
Үндэсний шинжлэх ухаан технологийн шагналд үндэсний шинжлэх ухаан технологийн дээд шагнал, Үндэсний байгалийн шинжлэх ухааны шагнал, Үндэсний технологийн нээлтийн шагнал, Үндэсний шинжлэх ухаан технологийн дэвшил шагнал болон БНХАУ-ын олон улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны шагнал зэрэг таван төрлийн шагнал багтдаг. Үүнээс Үндэсний шинжлэх ухаан технологийн дээд шагнал хүмүүсийн анхаарлын төвд орж буй юм. Тус шагналыг 1999 онд байгуулснаас одоо болтол 33 хүн уг шагналыг хүртээд буй юм.
1999 онд уг шагналыг байгуулснаас нааш 2004, 2015 онд шагналын эзэн тодроогүйг гаргавал эрлийзжүүлсэн тутаргын эцэг хэмээгдсэн Юань Лүпин 2000 онд, хатуу биетийн физикийн эрдэмтэн, хагас дамжуулагч технологийг үндэслэгч Хуан Күнь 2001 онд, Хятадын супер компьютерын үүсгэн байгуулагч Жинь Илянь 2002 онд, Хятадын нэгдүгээр үеийн шумбагч хөлөг онгоцны зураг төслийг бүтээгч Хуан Шюхуа 2019 онд, олон улсын агаар мандлын нэрт эрдэмтэн Зен Чинсүнь зэрэг тус тус хүртэж байсан юм.
