Хятад судлалын дэлхийн 9-р форум “ХКН-Хятад Улс-Даян Дэлхий” уриан дор 10-р сарын 18-нд Шанхай хотод нээгдэж, 42 орон, олон улсын байгууллагын 200 орчим эрдэмтэн судлаач онлайн+оффлайн хэлбэрээр оролцож, улс төр, эдийн засаг, соёл, нийгэм болон олон улсын харилцаа зэрэг талаас ХКН-ын 100 жилийн түүхэн замнал, Хятад улс болон даян дэлхийн хөгжлийн хэтийн төлөвийн утга учир зэргийг авч хэлэлцжээ. Сербийн экс ерөнхийлөгч Борис Тадич нээлтэд видеогоор илтгэл тавьсан бол форумоор дэлхийн хятад судлалын шагнал олгожээ.
Эл форумыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг бол одоо болтол нийт 17 удаа зохион байгуулж, хятад судлал, Хятад улс болон олон улсын соёлын солилцоо, харилцан туршлага солилцох үндэсний зэрэглэлийн чухал индэр болсон аж.
