solongonews
Хөххотын XIV удааны Дархан хэл яруу найргийн наадам
2019-05-27 10:18
Хөххотын XIV удааны Дархан хэл яруу найргийн наадам боллоо.

    Хөххотын XIV удаагийн “Дархан хэл” яруу найргийн наадмын шагнал олгох ёслол 05 дугаар сарын 26-ны үдээс хойш Хөххотод болсон байна.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж, Хөххотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Хөххотын сурган хүмүүжлийн товчоо, Хөххотын монгол хэл бичгийн ажлын зөвлөлөөс голлон зохион байгуулсан XIV удаагийн “Дархан хэл” яруу найргийн наадам бүх монгол үндэстний сургууль, цэцэрлэгийн идэвхтэй оролцоотойгоор төгс амжилттай болж өндөрлөлөө.

Монгол өсвөрийн багачуулын эх хэлээ сурах урам зоригийг хөгжөөж, монгол үг хэл, үсэг бичгээ өвлөн уламжилж, эх хэлнийхээ ур авьяасыг бадруулахад тавцан олгох зорилгоор зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн дархан хэл яруу найргийн наадмын шийдвэрт уралдаанд Хөххот орноос 121 оролцогч оролцож, бусад аймаг хотоос 22 оролцогч оролцлоо. Тэмцээн хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, анх дунд, өндөр дунд, монгол хэл нэмж сурах анги гэсэн таван баг хуваах болсон байна. 2006 онд анх удаа зохион байгуулсан “Дархан хэл” яруу найргийн наадам нэгэнт 14 жилийн нуур үзэж, 5000 гаруй хүн энэхүү тавцангаар яруу гайхамшигт эх хэлний ур авьяасаа гайхуулсан юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл