
Өвөр Монголын Хорингэр шинэ дүүргийн Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн “Шэнлэ” хотхонд нэгэн робот сүлжин яваа харагдана. Энэ нь “Жиндүн” логистикоос ӨМӨЗО-д ажиллуулсан анхны хүргэлтийн робот юм.
“Жиндүн” роботын өдөр бүрийн ажил нь сургуулийн багш оюутнуудад хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл уг робот бие даан аялж, саадаас зайлсхийн харилцагчдад илгээмжийг нь түргэн шуурхай хүргэж чаддаг байна.
Энэхүү робот нь “Жиндүн”-гийн бие даан бүтээсэн 3 дахь шатны хүргэлтийн робот юм. Хамгийн ихдээ 100 кг ачаа тээвэрлэдэг, нэг удаад 6 ширхэг илгээмжийг хүргэх чадалтай. Илгээмжийг робот хүргэхээр хөдлөхөд харилцагч илгээмжээ авах цаг, газрыг тодорхойлсон мессежийг хүлээн авах бөгөөд робот хүргэлтийн газар очсоны дараа харилцагч тусгай кодоороо агуулахаас илгээмжээ авах юм. Хэрэв харилцагч илгээмжийг хүлээн авч чадахгүйд хүрвэл АПП-аар дамжуулан хүргэх цагаа тохируулан, роботоор дахин хүргүүлэх боломжтой
Уг робот албан ёсоор ашиглалтад орсон нь Өвөр Монголын ухаалаг логистик шинэ эрин үед орсныг харуулж байна.
“Жиндүн” логистик групп болон Өвөр Монголын Хорингэр шинэ дүүрэг хамтран байгуулсан “Жиндүн” ухаалаг автомат илгээмжийн үлгэр жишээ бааз нь албан ёсоор Өвөр Монголын Хорингэр шинэ дүүрэгт байрлаж байна. Одоогийн байдлаар тус бааз нь GPS антенн суурилуулах, түгээх газрын зураг цуглуулах ажлаа дуусгаж, талбайн ажил ид явагдаж байгаа ба ирэх сарын 11-д туршилтаар ажиллуулах юм.
