solongonews
Бээжингийн олон улсын номын 28 дахь үзэсгэлэн яармаг тун удахгүй болно
2021-09-08 21:14
Бээжингийн олон улсын номын 28 дахь үзэсгэлэн яармаг тун удахгүй болно

    Бээжингийн олон улсын номын 28 дахь үзэсгэлэн яармаг 09-р сарын 14-нөөс 18-ны өдөр болох гэж байна. Энэ нь дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш зохион байгуулагдаж буй онлайн+оффлайн хэлбэрийг нэгтгэсэн олон улсын номын анхны томоохон үзэсгэлэн юм. Бээжингийн олон улсын номын 19-р наадам ч  энэ үеэр зэрэг зохиогдох юм байна.

Номын үзэсгэлэн яармаг нь оффлайн үзэсгэлэнгээр гол болгож, интернетийн платформыг хавсаргасан, онлайн+оффлайн хэлбэрийг нэгтгэсэн хэлбэрээр явагдана.

     Өдгөө 105 улс орон, бүс нутгийн 2200 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэн яармагт бүртгүүлээд байна. Эдгээрийн дотор оффлайн номын компани 1600 орчим байгаа нь нийт оролцогч аж ахуйн нэгжийн 71 хувийг эзэлж, гадаадын оролцогчдын нийт тооны 2/3 хувийг эзэлж байна. Үзэсгэлэн яармагт оролцох гадаадын аж ахуйн нэгжийн дотроос олон улсын ном хэвлэлийн топ 50 компанийн 13 нь оролцох бөгөөд “Бүс ба зам” дагуух орнууд болон бүс нутгийн 57 компани оролцож, 300 мянган төрөл зүйлийн номыг танилцуулах төлөвтэй байна. Түүнчлэн энэ удаад Пакистан улс гол зочин орноор оролцох болно.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл