Хятадын үндэсний спортын товчооны өвлийн спортын төв болон Бээжин хотын спортын товчоо 01-р сарын 02-ны өдөр 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадмын бэлтгэл ажлын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол зохион байгуулсан байна.
Гэрээний дагуу хоёр уран гулгалт, богино зайн тэшүүрийн тэмцээн, уулын цана зэрэг 9 төсөл болон боловсон хүчний бүтээн байгуулалт, технологийн туслалцаа, тэмцээний арга хэмжээний зохион байгуулалт зэрэг тал дээр өргөн хүрээнд хамтран ажиллах аж. Мөн энэ жил Хятадын үндэсний шигшээ багийн дасгал сургуулилт хийхэд зориулалттай кёрлингийн аварга шалгаруулах тэмцээн, трамплинээс үсрэлтийн дэлхийн цомын тэмцээн зэрэг өндөр түвшний олон улсын тэмцээн зохион байгуулах болно.
