Орон нутгийн цагаар 07-р сарын 31-ний үдэш Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчид Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны баярын хүлээн авалт хийв. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ма Заошюй, НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Лакройс, Харе, Жреннан болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын цэрэг армийн зөвлөх, дэслэгч генерал Лойтей нарын зэрэг НҮБ-ын холбогдох хариуцлагатан, олон улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн цэрэг армийн зөвлөх, цагдаагийн зөвлөх нарын зэрэг 300 орчим хүн урилгаар хүлээн авалтад оролцов.


Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн цэрэг армийн штабын дарга, хошууч генерал Хуа Бө хэлсэн үгэндээ: ХАЧА байгуулагдсан 91 жилийн турш, ХАЧА нь Хятадын үндэстнүүдийн тусгаар тогтнол хийгээд чөлөөлөлтийг биелүүлэх, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах зэрэгт том чухал хувь нэмэр оруулав. Сүүлийн жилд, Хятадын армийн бүтээн байгуулалт түүхэн чанартай амжилт олж, зохион байгуулалтын бүтэц, хүчин чадлын систем, ёс жудаг дүр төрх зэрэг талаар хувьсгалт чанарын түвшинд сэргэн хөгжиж, тэнгис дээрх эрхийн хамгаалалт, терроризмтой тэмцэн тогтвортой байдлыг хамгаалах, аюул эрсдэлээс аврах, олон улсын хэмжээнд энхийг сахиулах, Адены буланд аяллыг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж зэрэг том чухал үүргийг үр ашигтай биелүүлж, цэрэг дайчдын тоог 300 мянгаар цөөлөх үүргийг үндсэндээ биелүүлж, Хятадын онцлогтой хүчирхэг армийн замналаар хэлбэрэлтгүй урагшилж байна. НҮБ энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаа өрнүүлсэн 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. 1990 оноос Хятад улс энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд оролцсоноор НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд цэргээ дайчилсан болон хөрөнгө мөнгө гаргасан чухал орон болов гэжээ.
