solongonews
Ван И Кубын Гадаад хэргийн сайд Родригестэй уулзав
2022-09-20 17:03
Ван И Кубын Гадаад хэргийн сайд Родригестэй уулзав.

 Орон нутгийн цагаар 2022 оны 09-р сарын 19-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Кубын Гадаад хэргийн сайд Родригестэй уулзав.

Ван И хэлэхдээ: 

- Хятад, Куба бол бие биедээ итгэж, хувь заяаны нэгдэлтэй сайн найз, сайн нөхөр, сайн ах дүү болно. Хоёр орны төрийн тэргүүн нар сайн найрсаг харилцаа тогтоож, ойр дотно харилцаатай юм. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал зөвшилцлийг удирдлага болгон Кубын талтай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад ,Кубын онцгой найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Кубын тал Хятад улсын язгуур эрх ашгийг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Хятад улс Кубын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалахыг тууштай дэмжиж, Куба социализмыг байгуулах замд цаашид ч шинэ, илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

 Ван И онцлохдоо:

- Хоёр тал стратегийн уялдаа холбоогоо цаашид бэхжүүлж, "Бүс ба зам"-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагаагаа тууштай ахиулан, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын улс төрийн дээд түвшний харилцан итгэлцлийг өөрчилж, хоёр орон илүү бодитой хамтын ажиллагааны үр дүнд хүрнэ.

 Родригес Хятадын Коммунист Намын ХХ их хурал амжилттай болохыг хүсэн ерөөж, Хятад улс Кубын шударга ёсны үйлсийг урт хугацаанд дэмжиж ирсэнд талархлаа илтгэн, Кубын цар тахал, гамшиг зэрэг хүнд хэцүү цаг үед эв санааны нэгдэлтэй, тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Куба улс хоёр орны төрийн тэргүүн нарын гүн гүнзгий найрамдал, улс төрийн харилцан итгэлцэлд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хятадаас дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга зэрэг олон чухал санаачилгыг дэмжиж байна. Бид нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шиньжянтай холбоотой асуудлаар Хятадын байр суурийг гуйвшгүй дэмжих болно. Улс төрийн хүчин зүйлээс үүдэлтэй Хятадын эсрэг бүх үйлдлийг эсэргүүцэж, Куба, Хятадын харилцан ашигтай харилцааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байна.

 Ван И хэлэхдээ: 

- Өнөөгийн олон улсын байдал хямрал, эмх замбараагүй байдлаар дүүрэн байна. Бид хүн төрөлхтний нийгмийн гэрэл гэгээтэй, дэвшилтэт хэтийн төлөвт бүрэн итгэлтэй байгаа бөгөөд Куба зэрэг хөгжиж буй асар олон оронтой эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шударга ёсыг хамгаалан, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд бэлэн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл