Ганьсу мужийн Луннань хотын Вэньсань тосгоны Тяньчи суурингийн Тянь Юнпин 1984 онд модны аж ахуйд ажилд орсон ч тэр жилдээ золгүй тохиолдлоор хөлгүй болжээ. Ингээд огтолсон ой модыг сэргээхээр шулуудаж, 1987 оноос мод тарихаар шийдсэн байна.

Тянь Юнпин эхнэртэйгээ хамт өглөө бүр гэрээсээ 3 км-ийн зайд байх ойд гарч мод тарьж эхэлсэн бөгөөд удалгүй тэр ойдоо байшин босгож, 32 жил амьдран суужээ. Тянь Юнпин “Суулгасан мод маань ургана гэж бодоход сэтгэл таатай байдаг ” хэмээн ярьж байна. Энэ 32 жилийн хугацаанд Тянь Юнпин 12 хиймэл хөл сольсон гэхээр мод тарих нь хэдий хүнд хүчир хөдөлмөр болох нь тодорхой болно. Тянь Юнпин модноос гадна эмийн ургамал тарьж худалддаг байна. Шүхэрт туурмай тарьж ургуулах арга барилаа тарчиг амьдралтай тосгоныхонтойгоо хуваалцаж, амьдрал ахуйд нь багагүй тус нэмэр болдог энэ хүн өдгөө 1000 мү газарт мод тарьсан байна.
