solongonews
”ӨМӨЗО-ны Юаний дээд нийслэлийн буурийн хамгаалалтын дүрэм” нийтлэгдлээ
2016-07-12 11:53
”ӨМӨЗО-ны Юаний дээд нийслэлийн буурийн хамгаалалтын дүрэм” нийтлэгдэн хэрэгжлээ.

“ӨМӨЗО-ны Юаний дээд нийслэлийн буурийн хамгаалалтын дүрэм”-ийг нийтлэн хэрэгжүүлэх ёслол Өвөр Монголын  Шулуунхөх хошууны Хубилай талбайд 7 сарын 1-ний өдөр болсон байна.   

   Тус дүрэм нь 2014 оноос одоог хүртэл хоёр жилийн хугацаанд найруулах, засах, санал хураах, судалгаа хийж, хянан тогтоох зэрэг үйл явцыг өнгөрөөгөөд ӨМӨЗО-ны XII удаагийн АТИХ-ын Байнгын Хорооны 22 дахь хурлаар хянан баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү “дүрэм” нь нийт гурван бүлэг, 37 заалтаас бүрдэж, “Юаний дээд нийслэлийн буурийн хамгаалалтын цар хүрээнд зөвхөн судалгаа шинжилгээ, археологийн судалгаа, нээж уудлах, түүхийн дурсгалт зүйлсийн хамгаалалтын төсөл болон дэд бүтэц тоног төхөөрөмж, аялал жуулчлалын зориулалттайгаар тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалт хийж болно. Харин ямар нэгэн байгууллага нэгж буюу хувь хүн хамгаалалтын бүс нутагт эвдэж сүйтгэх, судалгаа шинжилгээ хийх, уул уурхай, үйлдвэр байгуулж олборлолт хийхийг эрс хориглоно” гэж тогтоосон байна.

Энэхүү дүрмийн ач холбогдол нь Юаний дээд нийслэлийн буурийг хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, дэлгэн үзүүлэх, ашиглах зэрэг бүх төрлийн ажил сайн явагдахад хуулийн баталгааг хангасанд оршино.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл