solongonews
Малчин Эрдэндалайн жилийн 500 мянган юаний орлого яаж ирэв
2017-11-16 10:22
Улаанхад хотын Ар Хорчин хошууны малчин Эрдэнэдалай Баруун Үзэмчин хошууны төв Балгаргол сууринд “Солонго Монгол Улсын содон барааны дэлгүүр” эрхэлж байна.

    Энэхүү дэлгүүрээ нээсэн цагаасаа эхлэн чанар сайтай бараа болон халуун дотно үйлчилгээгээрээ өргөн олон хэрэглэгчдийнхээ хүрээллийг олж, арилжаа нь өдрөөс өдөрт сайжирсаар өдгөө жилийн борлуулалтын өртөг 1 сая юанийг давж, цэвэр орлого нь 500 мянган юаньд хүрсэн байна.

Зорилготой байж амжилтад хүргэж чаддаг. Эрдэндалай өнөөдрийн амжилтад хүрсэн нь бусдаас илүү хүч хөдөлмөр зарцуулсанд оршино. 2000 оны эхээр нутаг ус нь хэдэн жил дараалан гандаж, өвс бэлчээр тачирдан амьдралын нөхцөл муу болсон тул Эрдэндалайд хот орж үйл ажиллагаа эрхлэх бодол төржээ. Гэвч, ар гэрийн амьдрал нь хүнд бэрх, хөрөнгө мөнгөгүй учраас 2011 оны хавар тэр уурхайд ачааны машин жолоодож мөнгө хурамтлуулан 2011 оны сүүлчээр 30м2  байр түрээсэлж Балгаргол сууринд “Солонго Монгол Улсын содон барааны дэлгүүр”  ажиллуулсан байна.

Энэхүү өрсөлдөөн ихтэй нийгэм цагт хүний нутагт хөл тогтоно гэдэг хэцүү юм. Тэрээр энэ хэдэн жилийн туршид дэлгүүрийнхээ бараа таваарыг олшруулж, хэрэглэгчдэд үнэнч итгэмжтэй үйлчлэх овор суртлыг баримталснаар зорьж ирэх шинэ хуучин хэрэглэгчид олширч арилжаа нь улам хөгжин, аж амьдрал нь ч өнгөтэй өөдтэй болсон байна.

Одоо тэрээр дэлгүүрээ өргөтгөөд 130 гаруй м2 болгосны дээр ирэх жилээс өөртөө байр худалдан авч дэлгүүрээ өргөжүүлэх санаатай буйгаа сонирхуулсан юм.

 

Зохиогч: САРНАА
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл