solongonews
Залуу зураач Өнөбаатарын Ирмүүний бие даасан зургийн үзэсгэлэнгийн нээлт
2016-10-03 21:47
Залуу зураач Өнөбаатарын Ирмүүний “Энтропи” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол Улсын Уран Зургийн Галерейд

     

Залуу зураач Өнөбаатарын Ирмүүн  “Энтропи” сэдвийн дор өчигдөр буюу 10 дугаар сарын 1–ний өдөр Монгол Улсын Уран Зургийн Галерейд бие даан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа.

Өвөр Монголын Шилйингол аймгийн залуу зураач Өнөбаатарын Ирмүүн. Тэрээр Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх урлагийн Сургуульд хоёр жилийн хугацаанд суралцаж төгсөхдөө “Хатад” цуврал уран зургаараа магистр цол хамгаалсан юм.

     “Хатад” цуврал бүтээлүүд нь сонирхолтой зохиомжтой, өвөрмөц дүр дүрслэлтэй, тод хурц өнгөтэй, эрэл судалгааны үндсэн дээр  өөрийгөө нээж чадсан сайхан бүтээлүүд боллоо гэж үнэлэгдэж байлаа.

Монголын Уран Зургийн Галерейн гадаад харилцаанд байнга тусалж Хятад, Монголын зураачдын олон үзэсгэлэнг дэмжин идэвх зүтгэлтэй ажилласаар байна.

Энэ хугацаанд Монгол нутгаар аялж судалбар, таталбар хийж, үзэсгэлэн, музей, зураачдын урлангаар зочлон тэдний ертөнцтэй танилцлаа. 2015 онд А.Лхагваагийн “Монгол зураачид” номыг Монгол бичигт хөрвүүлэх ажилд гар бие оролцож, Өвөр Монголын зураачдыг уншигч түмэнд танилцуулахад өөрийн хүчээ  дайчилсан юм.

Зураач, уран бүтээлч, урлаг судлаач гэж гэдэг нь тус тусдаа бие даасан том чиглэл салбар болно.

   Энтропи гэдэг нь Физик ойлголт, астрономи, биологи болон нийгмийн ухааны гүнзгий ухагдахуун. “Entropy” үзэсгэлэн ба зураачийн талаарх сэтгэгдэл XIX зууны дунд үеэс эхлэн бодит дүрслэлийг гол зорилгоо болгодог урлагийг “Peaлизм” гэж нэрлэсэн. ХХ зууны урлагт ч гэсэн социалист реализм, фото реализм зэрэг нэр томъёогоор хэрэглэгдэж байсан. Социалист реализм нь 1934 оноос ЗХУ болон хуучин социалист  орнуудад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн урлаг юм. Ө.Ирмүүний оюутан үеийн зургуудаас реализмын өнгө төрх, эргэн тойрноо бодит байдлаар ямар ч хэтрүүлэггүйгээр, байгаагаар нь дүрсэлсэн нь тод харагддаг.

“Entropy” үзэсгэлэнгээр зураач өөрийгөө өөрчиж чадсан нь Ө.Ирмүүний урлагийн амьдралд онцгой эргэлт болсон гэж дүгнэхэд хүргэж байна. Үзэсгэлэнд нийт 30 орчим уран бүтээл дэлгэгдсэн бол харандаа, пастиль, үзэг, түүш, ус, тосон будгаар бүтээгдсэн нь зураачийн өвөрмөц ертөнцийг харуулж байлаа.

Энэхүү үзэсгэлэн аравдугаар сарын 10 – ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

 

Зохиогч: Б.Хүүдүүт
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл