Халдварт өвчнийг шалган тусгаарласны дараа эдгээр цаа бугыг Гэгээн голын ой модны газрын цаа буга тэжээн үржүүлэх баазад хүргэнэ. Ингэснээр Олгуягийн Эвенк үндэстний шяний цаа бугын сүрэг үржүүлэх ажлыг дэмжинэ.
Олгуягийн Эвенк үндэстний шянь нь Хятадын “Цаа бугын нутаг” гэгддэг. Сүүлийн жилүүдэд цаа бугын тоо цөөрсөн тул тухайн бүс нутгийн ой модны байгууллага гадаадаас сайн үүлдрийн цаа буга оруулж, уг нутгийн цаа бугын үүлдрийг сайжруулан, тоо толгойг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
Энэ нь Гэгээн голын ой модны газар Нидерландаас оруулж байгаа гурав дахь ээлжийн цаа буга бөгөөд өнөөг хүртэл нийт 178 толгойг оруулж ирээд байна. Эхний ээлжийн цаа буга байгаль орчиндоо зохицож өнгөрсөн оны 4-р сард 5 эрлийз нөрөө төрсөн байна.
