solongonews
Мянган жилийн түүхтэй тонгоруу суварга
2017-04-27 11:29
Хятадын хачин бүтэцтэй суварга

Хятадын Хэ Нань мужийн Ань Ян хотод нэгэн сонин суварга байдаг. Энэхүү суваргыг Вэнь Фэн Та суварга буюу Тян Нин Си суварга гэдэг бөгөөд өнөөдрийг болтол 1000 гаруй жилийн түүхтэй болсон аж. Уг суварга тонгоруу бүтэцтэй бөгөөд ертөнцөд ч ховор харагдах барилга болсон байна.

Тонгоруу бүтэцтэй барилга амархан нурж унадаг онцлогтой аж. Гэсэн хэдий ч Вэнь Фэн Та суварга мянган жилийн турш эвдэрч нурж унаагүй бөгөөд тэр ч байтугай хазайсан тохиолдол ч үгүй байлаа. Энэхүү хачин барилгын тухай мэргэжилтэн судлаачид олон жилийн хугацаанд судалсаар ирсэн боловч одоог болтол үнэмшилтэй тайлбар өгч чадаагүй байна.          

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл