Хятад, Доминикан дипломат харилцаа тогтоосон нь нэг Хятадын бодлого зарчим бол итгэл найдвар хүлээсэн ерөнхий чиг хандлага мөн гэдгийг дахин нотоллоо гэж 3-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэлсэн байна.
"Доминикан улс их хэмжээний тусламж авахын тулд Тайваньтай харилцаагаа тасалсан" хэмээн Тайваний тал мэдэгдсэнтэй холбогдуулж Доминиканы ерөнхийлөгч сүүлийн өдөр хэлэхдээ, Хятад улстай ямар ч угтвар нөхцөл, дагалт болзолгүйгээр дипломат харилцаа тогтоосон. Доминикан улс түүхэн урсгалыг сөрөхгүй, харин дагаж мөрдөнө хэмээн мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан Хуа Чүн-Ин 05-р сарын 03-нд болсон хэвлэлийн бага хуралд: "Дэлхийд ганцхан Хятад улс бий. БНХАУ-ын төв засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх хууль ёсны цорын ганц засгийн газар бөгөөд Тайвань бол Хятад улсын салшгүй нэг хэсэг мөн. Хятад, Доминикан хоёр улс дипломат харилцаа тогтоож, хамтран ажиллах нь тус орны хөгжилд асар их боломж нээх төдийгүй хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээх болно гэжээ.
