solongonews
2020 оны Шямэний олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг нээгдэв
2020-09-09 16:50
2020 оны Шямэний олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг, Торгоны замын хөрөнгө оруулалтын хурал нээгдэв.

2020 оны Шямэний олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг жич торгоны замын хөрөнгө оруулалтын бага хурал 09-р сарын 08-нд Хятад улсын Фүжянь мужийн Шямэнь хотод нээгдэв.

Энэ удаагийн яармагийн гол сэдэв нь "Хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих" юм.

Нийт үзэсгэлэнгийн талбай нь 110,000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд хөрөнгө оруулалтаар сэдэвчилсэн павильон, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын павильон зэрэг хоёр том хэсгээс  бүрдэв.

Үүний зэрэгцээ  "Үүлэн хөрөнгө оруулалт, үзэсгэлэн худалдаа" ч нэгэн зэрэг нээгдэж, үүлэн үзэсгэлэн, төслийн хэлэлцүүлэг, хөрөнгө оруулалтын зөвшилцөл, форумын хэлэлцүүлэг, үүлэн үйлчилгээний төсөлд гарын үсэг зурах гэсэн таван талаар өрнөсөн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл