БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Чэн Шюй 09-р сарын 22-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 48-р чуулганы холбогдох сэдвүүдийг хэлэлцэх явцад Хятадын хүний эрхийн үзэл баримтлал болон ололт амжилтыг цогцоор нь тайлбарлав.
Чэнь Шюй хэлэхдээ "Энэ онд Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна, энэ бол хүний эрхийн төлөө тэмцэж, хүний эрхийг хүндэтгэн, хүний эрхийг хамгаалж, хүний эрхийг хөгжүүлсэн 100 жил юм. Хятадын Коммунист нам ард түмнийг тэргүүн байранд тавихыг баримталж, хүний эрхийн түгээмэл зарчмыг Хятадын бодит байдалтай хослуулж, ард түмэн аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх мөн хэмээн үзэж, хүмүүсийн бүх талын хөгжлийг дэмжихийг баримталж, хүмүүсийн олз ашиг, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг тасралтгүй нэмэгдүүлсэн байна. Хятад улс өөрийн онцлогтой социалист хүний эрхийн хөгжлийн замаар амжилттай замнаж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлон байгуулж, туйлын ядуурлын асуудлыг түүхэн чанартайгаар шийдэж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн ололт амжилтад хүрсэн байна" гэжээ.
Чэн Шюй хэлэхдээ "Хятадын засгийн газар саяхан “Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (2021-2025)”-г гаргасан бөгөөд Хятадын ард түмний хүний эрхийг илүү өндөр түвшинд баталгаажуулахаар хичээн ажилласан байна. Хятад улс мөн олон улсын хүний эрхийн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж, олон улсын хүний эрхийн хамтын ажиллагаанд гүнзгий оролцож, олон улсын хүний эрхийг хөгжүүлэхэд Хятадын мэргэн ухаан болон төсөл шийдлийг өргөсөн байна. Хятад улс талуудтай хамтдаа чармайж, бүх хүн төрөлхтний энх тайван, хөгжил, тэгш эрх, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэт зүйлийг дээдлэн баримталж, хүний эрхийг хамтдаа ахиулан хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулахад бэлэн байна" гэжээ.
