Тарвасын 32 дахь наадам 05-р сарын 28-ны өдөр Бээжин хотын Да Шин дүүргийн Пан Гэ Жуан сууринд болсон байна. Хятадын Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шаньдүн, Шанхай зэрэг муж, хотын 268 багийн 1146 төрлийн тарвас тус наадамд оролцсон тухай хэвлэлийнхэн шууд нэвтрүүлэг хийсэн байна. 80.06 кг жинтэй том тарвас энэхүү наадмаар шалгарч, хүмүүсийн анхаарлын төв болсон байна.

Өнөөдрийг хүртэл Бээжингийн Да Шингийн тарвасын наадам 31 дэх удаа амжилттай зохион байгуулагдаад байна. Бээжингийн Да Шин дүүргийн Пан Гэ Жуан суурингийн тарвасын үйлдвэрлэл нь уламжлалт хөдөө аж ахуйн хэлбэрээс аажмаар орчин үеийн шинэ хөгжлийн зам уруу замнаж байна. Пан Гэ Жуан суурингийн тарвасын тариалах талбай 1600 гаруй га байж, жилийн ургац 90 сая кг, жилийн борлуулалтын орлого 210 сая юаньд хүрчээ.


