Хятад (Герман)-ын анхны арилжааны яармаг 06-р сарын 05-ны өглөө Германы Эссений үзэсгэлэнгийн төвд нээгдэж, Хятадын 500 гаруй аж ахуйн нэгж Германд очиж үзэсгэлэнд оролцов. Зохион байгуулагчийн талын мэдээлснээр Хятадын (Герман) арилжааны яармагийн оролцогчид бүгд Хятадаас ирсэн байна. Экспо нь Хятадын аж ахуйн нэгжүүд болон Европын түншүүдийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой үзэсгэлэнгийн талбар юм. Үзэсгэлэнд аж үйлдвэрийн машин, барилгын материал ба төмөр эдлэл, нэхмэл ба хувцас, электрон бүтээгдэхүүн зэрэг 8 салбар оролцож байгаа бөгөөд Европын худалдаачид, бизнесийн төлөөлөгчдөөс бүрдсэн зочдын тоо 20 мянга гаруй байх төлөвтэй байна.
ХБНГУ-ын Эссен хотын дарга Томас Коффин нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ "Хятадын (Герман) анхны арилжааны үзэсгэлэнг Эссенд зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж байна. Тэрээр хэлэхдээ, Эссен хот оршдог Германы Рур бүс нь "Германы аж үйлдвэрийн зүрх" гэгддэг бөгөөд аж үйлдвэрийн хөгжил, олон улсын худалдаа, соёлын солилцоог дэмжих сайхан уламжлалтай бөгөөд түншүүдийн харилцаа холбоо, хамтран ажиллахад тохиромжтой талбар юм" гэжээ.
ХБНГУ-ын Эссен үзэсгэлэнгийн төвийн гүйцэтгэх захирал Оливер Курт хэлэхдээ "Хятадын (Герман) арилжааны үзэсгэлэн яармаг нь 15 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай мөртөө Хятадын бүтээгдэхүүн, шинэлэг санааг дэлгэн үзүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг ахиулан, гүнзгий солилцоо, ойлголцлыг ахиулж, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ. ХБНГУ-ын шилдэг арван үзэсгэлэнгийн төвүүдийн нэг болох Герман дахь Эссен үзэсгэлэнгийн төв нь худалдааны даяаршлын эрүүл хөгжлийг тууштай дэмжиж байна" гэжээ.
БНХАУ-аас Дюссельдорф дахь ерөнхий консул Дү Чүньгүө хэлсэн үгэндээ "Хятад, Германы аж ахуйн нэгжүүд өөр өөрийн харьцуулсан давуу талаа ашиглан Хятад, Германы эдийн засаг, худалдааны хамтын хөгжлийг ахиулах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ хөгжиж буй орнууд зэрэг гуравдагч талын зах зээлийг хамтаар хөгжүүлж, шинэ эриний Хятад, Германы бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд шинэ түлхэц оруулж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлж чадна" гэжээ.
