solongonews
Хятад улс Токиогийн олимпоос 10 дахь алтаа авлаа
2021-07-28 15:48
Хятад улс Токиогийн олимпоос 10 дахь алтаа авлаа.

Бээжингийн цагаар 07-р сарын 28-нд Хятадын тамирчин Цүй Шяотун, Лүй Ян, Жан Линь, Чэнь Юүньшя нараас бүрдсэн баг Токиогийн олимпын наадмын эмэгтэй дөрвөн хүний сэлүүрт завины тэмцээнд түрүүлж, эл олимпоос эх орондоо арав дахь алтан медалийг авчирчээ. Түүнчлэн тэд 6 минут 05 секунд 13 гэх дэлхийн рекордыг тогтоосон байна. Үүнээс өмнө 2008 онд Хятадын сэлүүрт завины баг энэхүү төрлөөр анхны алтан медалиа өлгийдөж байсан юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл