“Хятадын олон улсын ухаалаг аж үйлдвэр-2023” экспогийн томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 9-р сарын 4-нд Чүнчин хотын Юе-лай олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд боллоо.
Энэ үеэр ухаалаг сүлжээнд холбогдсон шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, био анагаах ухаан, программ хангамжийн мэдээллийн үйлчилгээ, шинэ эрчим хүчний нөөцөлж агуулах зэрэг олон салбарыг хамарсан 84 томоохон төсөлд гарын үсэг зурж, албан ёсны гэрээний үнийн дүн 213 тэрбум 860 сая юаньд хүрсэн байна. Үүнд 50 тэрбумаас 100 тэрбум юанийн үнийн дүнтэй 11 төсөл, 10 тэрбум юаниас дээших үнийн дүнтэй 5 төсөл байгаа юм байна.
Тодруулбал, ухаалаг аж үйлдэврийг экспогоор платформ болгон энэ жил Чунчин ухаалаг сүлжээнд холбогдсон шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, судалгаа, хөгжүүлэлт зэрэг гол үйлдвэрүүдэд анхаарлаа хандуулж, CRRC, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Электроникийн тавдугаар институт зэрэг олон байгууллага, хэлтэстэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ, техникийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.Нийт гарын үсэг зурсан төслүүдийн дотор 5 тэрбум юаниас 10 тэрбум юанийн 11 төсөл байж, 10 гаруй тэрбум юанийнх нь 5 төсөл байна.
Ухаалаг сүлжээ бүхий шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн салбарт энэ оны ухаалаг аж үйлдэврийн экспо албан ёсны гэрээний хэмжээ болох 68.8 тэрбум юанийн 19 төсөлд гарын үсэг зурахыг дэмжсэн бөгөөд энэ нь нийт гарын үсэг зурсан тээврийн хэрэгслийн 32.2 хувийг эзэлж байна. Үүнээс гадна энэ жилийн ухаалаг аж үйлдэврийн экспогийн гадаадын санхүүжилттэй 7 гэрээний төсөлд гарын үсэг зураж, албан ёсны гэрээний хэмжээ нь 9.62 тэрбум юань юм.
