solongonews
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого оны эхний хагаст 35 их наяд 414 тэрбум 310 сая юань болжээ
2021-07-27 16:45
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого оны эхний хагаст 35 их наяд 414 тэрбум 310 сая юань болжээ.

Хятадын Сангийн яамны веб сайт 27-нд “Хятадын Төрийн өмчийн аж ахуй нэгж болон төрийн өмчийн хувьцаат аж ахуй нэгжийн 2021 оны эхний хагасын үйл ажиллагааны тайлан”-г нийтэлж тэмдэглэхдээ, оны эхний хагаст төрийн өмчийн аж ахуйн нэгжийн эрхлэлтийн нийт орлого 35 их наяд 414 тэрбум 310 сая юань хүрч, мөн үеийнхээс 27.7 хувиар өсөн нэмэгдсэн байна. Түүнчлэн цэвэр ашиг нь 2 их наяд 388 тэрбум 310 сая юаньд хүрч, мөн үеийнхээс 1.1 дахинаар өсөн нэмэгджээ. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд 2 их наяд 652 тэрбум 930 сая юанийн татвар бүрдүүлсэн нь мөн үеийнхээс 22.5 хувиар нэмэгдсэн бол зургадугаар сарын эцсээр төрийн өмчийн аж ахуй нэгжийн хөрөнгө болон өр төлбөрийн харьцаа нь 64.3 хувь болж, мөн үеийнхээс 0.2 нэгжээр буурсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл