
Хятад, Монголын хамгийн том хуурай замын боомтын Монголд хандсан бэлэн мөнгөний үйлчилгээ анхааралд хүрэхээр үр дүнтэй ажиллаж байна.
Эрээн хот нь Хятадын хойд хил буюу ӨМӨЗО-нд байрлах Хятад, Монголын хамгийн том хуурай замын боомт юм. Сүүлийн жилүүдэд тухайн газрын санхүүгийн салбар нь “Нэг бүс нэг зам” санаачилга ба “Хятад, Монголын эдийн засгийн коридор”-ын төсөлд нэгдэж боомтын хил дагуух арилжааны хөгжил дэвшилд идэвхтэй ажиллаж байгаа аж.
Эрээн хот нь хил дамнасан санхүүгийн хамтын ажиллагааг шинээр санаачилж, хөрөнгийг холбох жишээч орон болохоор хичээн ажиллаж, Монголд хандсан хил дамнасан юанийн үйлчилгээний төвийг байгуулав. Мөн харьяа дүүрэг хоорондын санхүүгийн албаны байгууллага болон хамтран ажиллаж буй Монголын худалдааны банк дансны үйлчилгээ нээж тодорхой хугацаанд томилолтоор ажилладаг байна.
Одоогоор Эрээн хотын 6 худалдааны банк Монголын 13 банк хооронд 38 дансны үйлчилгээ нээж, үүнээс 2 банк монгол төгрөгийн валютын үйлчилгээ, бэлэн мөнгө солих, төгрөгийн бэлэн мөнгийг Эрээн боомтоор хил гаргах зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Өнөөгийн байдлаар тухайн газар Монголд нийт 1016 удаа буюу 25.834 тэрбум юанийг шилжүүлж Хятад, Монголын санхүүгийн хамтын ажиллагаанд суурь тавьж, хамтын ажиллагааны чухал арга хэмжээний нэг нь болсон юм.
2016 онд Эрээн хотын Монголд хандсан хил дамнасан юанийн ерөнхий хэмжээ 5.658 тэрбум юань байв. 2010 оноос хойш хил дамнасан юань 41.976 хүрсэн байна.
