Хятадын Гуандүн мужийн Чинюань хотын Пэнтан тосгон нь уулын буйдад орших жижигхэн тосгон бөгөөд тэнд ядуу амьдралтай 62 өрх байдаг.
33 га талбайтай, элсэрхэг хуурай газрын стандарт бүхий чагтан навчит өвсний тариалан тосгоны иргэдийн амьдралыг өөрчилсөн байна. Тариа нь тосгоны иргэдэд 110 ажлын байраар хангаж, хүн бүр өдөрт дунджаар 120-300 юаний цалинтай бөгөөд ядуурлаас гарахад ихээхэн тус болжээ. Тус бүс нутгийн ядуурлыг бууруулах ажлыг хариуцаж байсан албан тушаалтан:
- Орон нутгийн намын хороо, захиргаатай хамтран энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь тосгоны ядуурлыг бууруулах ажилд ихээхэн тус болсон. Чагтан навчит өвсний тариалан тосгоны зөв сонголт болсон гэж хэллээ.
Уулсын гүн жалганд номин ногоон тариа халиурна. Эндхийн чагтан навчит өвсийг шууд Хонконг, Макао руу борлуулдаг. Тосгоны 62 ядуу амьдралтай айлаас 18 нь тус тариан талбайд ажиллаж байна. Өмнө нь хот орж хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс ч одоо тосгондоо буцан ирж, өндөр цалинтай ажиллах боломжтой болсон байна.
