solongonews
Багш сурагчийн итгэл сэтгэлийг холбосон хагас зууны дараах уулзалт
2019-06-26 11:32
Нар хур тэнцсэн дэлгэр зуны зургадугаар сард Өвөр Монголын Улаанхад хотын Байрин баруун хошуунд багш сурагчийн 50 жилийн дараах уулзалт энгийн атлаа элэг зүрхийг догдлуулам сайхан болж өндөрлөлөө.

    Нутгийн бага сургуулиа 1970 онд төгссөн нэг ангийн 12 сурагч, 50 жилийн дараа 82 настай Цогжилням багшаа эргэж очив. 82 настай ахмад багшийнхаа ач энэрлийг санагалзаж, тавин жилийн өмнөх томоогүй насны унаган дурсамжаа хуучилсан энэ 12 сурагч жаран насны давааг давж, багштайгаа хамт наслан жаргах насны намраа угтаж явна . “Усыг нь уувал эхийг нь сана” , “ Шувуу хэдий өндөр ниссэн ч сүүдэр нь газартаа байдаг” гэдэгчлэн газрын холоос нутгаа зорьсон энэ 12 ахмад сурагчийн үйл ажиллагаа нийгэм нийтэд зөв энергийг түгээн дэлгэрүүлж байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл