solongonews
5G багц хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 500 саяд хүрчээ
2021-08-20 16:15
5G багц хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 500 саяд хүрчээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Хятадын China Unicom эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулахдаа харилцаа холбооны гурван том операторын хагас жилийн бүх тайланг нийтэлжээ. Хятадын харилцаа холбооны гурван том операторын эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд Хятадад 5G багц хэрэглэгчдийн тоо 495 саяд хүрсэн нь 500 саяас нэг алхам дутуу байна гэжээ.

Зургаадугаар сарын сүүлээр China Telecom 5G багцын хэрэглэгчдийн тоо 131 саяд хүрч, нэвтрэлтийн түвшин 36.2 хувь, China Mobile 251 сая байгаа нь оны эхний хагаст 86 саяар өссөн бол China Unicom 113 сая, нэвтрэлтийн түвшин 36.5 хувьд хүрчээ.
 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл